Аминчхан дотно харьцаа хайртай хосуудад илүү итгэл төрүүлдэг


2009-01-21 15:08 GMT+8
Эрэгтэй эмэгтэй хэн ч гэсэн мэдээж хайрттайгаа үргэлж ойлголцож сайн харилцаатай байхыг эрмэлздэг.
Тэгвэл хайрттайгаа яаж сайн харилцаатай байх вэ? Үүний гол түлхүүр нь хайрттайгаа аминчхан бөгөөд дотно харьцаа үүсгэх явдал юм.
Энэ юу гэсэн үг вэ. Энэ бол бусдад яриагүй нандин зүйлсээ хуваалцана гэсэн үг.
Ажил дээр болсон явдал, эсвэл бага насны адал явдлын талаарх яриа нь дотно сэтгэгдэл төрүүлдэг.
Хайртай хосын нэг нь өөрийгөө нээхэд нөгөө нь аажмаар дотоод сэтгэлээ нээж эхэлдэг аж.
Ингэснээр аминчхан яриа өрнүүлж улмаар нууцаа дэлгэдэг гэнэ. Харин ийм нандин харьцааны үргэлжлэх хугацаа нь бат бэх байдлыг тодорхойлдог гэж судлаачид дүгнэжээ.
Энэ судалгаа нь олон жил үнэнч харьцаатай байсан гэр бүлийн хосуудын дунд явагджээ. Иймд та хайрттайгаа үргэлж нээлттэй ярилцаж байгаарай.
/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 473 санал өгсөн байна.

Дээшээ