Чүдэнзний модоор чих ухах нь буруу


2009-01-22 16:00 GMT+8
Манайхан том жижиггүй чихээ чүдэнзний модоор ухах нь элбэг үзэгддэг. Тэгвэл энэ нь буруу ажээ. Эмчийн зөвлөгөөг толилуулья.
Чихний гадна сувгийн хананд байдаг тосны булчирхайн шүүрэл болох хулхи нь ярих, зажлах үед эрүүний хөдөлгөөнөөр гадагш ялгарна. Энэ нь бодисын солилцооны ерөнхий хямрал болон янз бүрийн шалтгаан /чихэнд ус орох, чих угаах, гэмтээх/-аар хулхины булчирхай цочирч, шүүрлийн ялгарал ихсэж, арьсны гуужилттай холилдож аажмаар нягтран хулхин бөглөөс үүсгэнэ.
Төрөлтийн явцад нярай хүүхдийн чихний гадна сувагт ургийн зунгаг, ургийн ус орж сувгийн ханыг цочоосноос хулхитах нь цөөнгүй тохиолддог. Нялх хүүхдийн хувьд заримдаа гулгисан сүү нь чихний сувагт орж хулхи үүсгэх нь ч бий. Хулхийг тогтцсоор нь хуурай, нойтон гэж хуваадаг. Заримдаа идээт үрэвслийн үед идээ,тав бөөгнөрч хатуу бөглөө үүсгэнэ. Хулхины хэмжээ тогтцоос шалтгаална. Ихэвчлэн сонсгол суларна. Чих шуугиж болно. Заримдаа хулхи томорч сувгийн ханыг дарж гурвалсан мэдрэл болон тэнэгч мэдрэлийн төгсгөлийг цочроосноос ханиалгахад өвдөх шинж илэрнэ. Чихийг ухаж цэвэрлэх, угаах үед хэнгэргэн хальс гэмтдэг.
Хүүхдүүд голдуу чихээ чүдэнзний мод, үзүүртэй юмаар ухаж гэмтээх ба тэр нь хэнгэргэн хальсыг цоороход хүргэдэг. Чихэндээ орсон гадны биетийг дураараа оролдож авах гээд буюу угааж, хамраараа битүү амьсгалах дасгал хийж байгаад хэнгэргээ цоолох, чих рүүгээ цохиулах үед ч хэнгэрэг цоорох нь байдаг. Иймд чихээрээ хамаагүй оролдохоос зайлсхийгээрэй. Ер нь чихээ гэмтээх буюу өвдвөл заавал чих, хамар хоолойн эмчид хандах нь чухал.
/Монцамэ/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ