Та өдөр бүр 10 мянган алхам хийдэг бол . . .


2009-01-22 16:00 GMT+8
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгааг үзэхэд хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Хүн амьдралдаа байнгын сууж байхыг хүсэгчид нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх нөхцлийг өөртөө бэлэглэсэн хэрэг юм. Хүн өдрийн 5-8 цагт нь байнга хөдөлж байх ёстойг эмч зөвлөж байна. Ингэснээр биеийн идэвхи хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог гэсэн олон эрдэмтэн, шинжээчдийн дүгнэлт байдаг.
Хэрэв та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийж бай. Хүн бүхэн өөрийн сонирхсон биеийн тамирын төрлийг сонгон хичээллэх нь эрүүл байх хамгийн зөв шийдэл. Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь явган алхах юм. Алхах зуураа өөрийн бэлхүүснээс барьж үзэхэд дотоод булчингууд эрчимтэй ажиллаж байгаа нь мэдрэгддэг байна. Алхах нь тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээс гадна жилийн дөрвөн улирлын үед ямар ч агаарт өөрийн тохиромжтой цагт хичээллэх боломжтой гэдгээрээ бусад дасгалуудаас онцгой үр дүнтэй. Алхах үедээ та толгойгоо эгцлэн цээжээ цэх барьж сурах нь чухал. Эрүүл хүн өдөрт 30 доошгүй минут эрчимтэй алхаж сурах хэрэгтэй.
Цус судсаар гүйхдээ бие махбодийг цэвэршүүлж, тэтгэдэгтэй адил явган алхах нь оюун ухааныг цэвэршүүлж сайжруулдаг юм. Түүнчлэн алхах үедээ биеэ эгцлэхээс гадна гэдсээ бага зэрэг татаж, булчингаа чангалж явах нь зүйтэй. Ингэж чадсанаар нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг.
Алхах үедээ гар мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гарын атгалтаа зөөлөн байлгаж мөр, гараа сул чөлөөтэй, урагш, хойш савж алхахыг зөвлөе. Амьсгалаа авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад хоёр тасалж гаргах зэргээр амьсгалаа хуваарилж алхаарай.
Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгох нь гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлдөг. Алхам нь хөлийн өсгийнөөс булчинд шууд нөлөө үзүүлдэг. Алхмыг хөлийн өсгийнөөс эхлэн гишгэж, бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан өлмийгөөр түлхэж дуусгана. Алхаж байхдаа цээжээрээ урагш, хойш найгах, ганхах, гараа хажуу тийш савлах зэрэг хөдөлгөөнийг хийхгүй байвал ашигтай.
Хөлдөө таарсан зөөлөн, спортын зориулалтай гутал, хөнгөн агаар нэвтрэх хувцас өмсөөрэй. Алхаж эхлэхээс 20 минутын өмнө аяга ус ууна. Ам хатаж байна гэдэг нь биед ус дутагдаж буйн шинж. Тиймээс алхалтын дараа шингэнээ усаар нөхөхдөө чихэрлэг болон исгэлэн ундааг аль болох хэрэглэхээс татгалз. Шингэнийг аль болох бага багаар шимж уух ёстой. Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг ажээ.
/Монцамэ/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 450 санал өгсөн байна.

Дээшээ