Гүүний саамаар цөс угаах арга


2009-01-22 16:00 GMT+8
Дам буюу зохиомлоор цөсний гэрийн агшилтыг нэмэгдүүлэн, цөс ялгаран гарах хугацааг богиносгон, дээд гэдсэнд цөс түрэн орох үйлдлийг түргэсэн улмаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээр гүйлгэж эхлэхийг цөс угаах гэж нэрлэдэг ажээ.
Энэ нь цөсний гэрийн цөс бүрэн суллагдах бололцоог бүрдүүлж байгаа хэрэг юм. Цөс угаах эмчилгээг эмнэлгийн болон гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой. Цөсний гэрийн агшилтыг түр зуур нэмэгдүүлэн, цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон үрэвсэхээс сэргийлнэ.
Өглөө 7-8 цагийн үед дөнгөж саасан саамыг самбай дээр шүүж 100-250 мл нэг аягыг өлөн байхдаа ууна. Үүний дараа баруун хажуугаар доош харан хэвтэж баруун хөлийг хагас нугална. Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь. Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг. Хөлдөөсөн саамаар цөс угааж болно.
Технологийн дагуу хөлдөөсөн саамыг зөв гэсгээн /буцалгаж болохгүй/ 200-300 млгр-ыг зөвхөн өлөн үедээ дээрхийн адил байрлалтайгаар ууж хэрэглэнэ.
Хуурайшуулсан саамаар цөс угааж болох нь. Зуны улирлаас бусад үед гүүний саамаар цөс угаавал технологийн дагуу бэлтгэсэн саамнаас /100 гр-аар савласан/ талыг нь буцалгасан бүлээн усанд 100-200 гр усанд найруулан ууж болно. Хэрэв цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал саамны хэмжээг нэмж болно. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй хэмээн эмч зөвлөж байна.
/Монцамэ/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 451 санал өгсөн байна.

Дээшээ