Булган малгайг яаж цэвэрлэх вэ


2009-01-23 15:03 GMT+8
Монголчууд булган малгай өмсөх дуртай. Булга өнгөө алдах зэргээр арчилгаа их шаарддаг. Иймд булган малгайг цэвэрлэхдээ малгайн дээрээ та бага зэрэг халаасан хивэг жигд цацаж алгаараа цэвэрштэл нь үрнэ. Дараа нь сэгсэрч хөнгөхөн саваадаж цэвэрлээд төмөр самаар самнаарай. Хэрэв малгайд чинь тосон толбо тогтвол бензинээр маш хөнгөн арчиж болно. Мөн хүйтэн усаар чийглэсэн алчуураар дахин арчаад сүүдэртэй газар өлгөнө. Хатмагц нь ширхэгийг нь дагуу сойз юм уу, самаар самна.
Хуучин эдийг ч хэрэглэж болно
Хуучирсан шүдний сойз нь өргөст хэмх, лууван, манжин зэрэг хүнсний ногоог гадаргууг нь гэмтээхгүйгээр сайтар угааж цэвэрлэхэд хамгийн тохиромжтой зүйл. Хуучирсан шүдний сойзыг сайтар норгоод, угаалгын нунтаг түрхээд эрэгтэй хүний цамцны хатуу захыг ямар ч гүн хиртэлтийг амархан цэвэрлэж болно.
Хуучирсан гар нүүрний алчуурыг дөрвөлжин, эсвэл дугуйлж хайчлаад эмжиж ширээний алчуур болон тогооны бариул зэрэг олон зүйлийг хийж болно. Ийм алчуур, тогооны бариул зэргийг усанд жижигхэн савангийн өөдөстэй хамт хийгээд буцалгахад л амархан цэвэрлэгдэж өнгөө алдахгүй болно.
/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 450 санал өгсөн байна.

Дээшээ