Улсын хилээр нохой, муур болон гэрийн тэжээвэр амьтан нэвтрүүлэхэд бүрдүүлэх баримт


2011-09-19 00:00 GMT+8
1. Хилээр нэвтрүүлэх тухай хүсэлт

2. Тухайн иргэний гадаад паспортын нотариатаар баталгаажсан хуулбар

3. Нохой, муур болон гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндийн дэвтэр /тухайн амьтан нь галзуугийн болон бусад тарилгыг хил нэвтрэхээс доод тал нь 14 хоногийн өмнө хийлгүүлсэн байх шаардлагатай/ хуулбарын хамт

4. Тухайн амьтан нэвтрэх боомтын нэр, хугацаа, хайрцаг сав, тээврийн хэрэгслийн тухай мэдээллийг хавсаргасан байна

5. Мөнгө тушаасан баримт /данс ТСБ 900032002/

Ан, ангийн олзвор гадаадад экспортлоход бүрдүүлэх баримт бичиг
1. Хуулийн этгээд экспортлохыг хүссэн албан бичиг

2. Аж ахуй нэгжийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар

3. SITEC-ын хуулбар оргиналийн хамт

4. Тусгай зөвшөөрлийн хуулбар оргиналийн хамт

5. Анчны паспортын хуулбар

6. Ан нэвтрэх боомтын нэр, хаяг, дамжин өнгөрөх улсын нэр

7. Мөнгө тушаасан баримт /данс ТСБ 900032002/

Гар тээшээр амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн экспортлоход бүрдүүлэх баримт бичиг
1. Мөнгө тушаасан баримт /данс ТСБ 900032002/

2. Хил‎э‎эр нэвтрүүлэхийг хүссэн тухай өргөдөл

3. Хүсэлт‎‎энд тухайн боомтын нэр, хугацаа, өөрийн хаяг болон очих хаяг, бүт‎‎‎ээгдэхүүний нэр төрөл, тоо, хэмжээ, сав баглаа боодол, боловсруулсан байдлын тухай мэдээллийг хавсаргана.

4. Зорчигч гар тээшээр амьтан, ургамлын гаралтай хүнсний бүт‎‎‎ээгд‎‎‎э‎хүүн 1-5 кг ‎‎‎экспортолно.

5. Авч явах зорчигчийн паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар

/Монголын гааль/

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ