Эр нөхрөө өмнөх эхнэртэй нь хардах хамгийн тэнэг хэрэг...


2011-09-20 00:00 GMT+8
Нөхрийн тань амьдралд урьд өмнө нь болоод өнгөрсөн асуудал тэр чигээрээ л дуусах хэрэгтэй.

Харин өнгөрсөнтэй нь хайртыгаа хардах нь тэнэг хэрэг юм. Ер нь ихэнх эмэгтэйчүүд энэ тал дээр нэлээд идэвхтэй байдаг шүү дээ. Харин одоо бол зөвхөн тантай хамт байгаа гэдгийг ойлгож, олон юм бодож санаагаа чилээх хэрэггүй.

-Мэдсэн ч мэдээгүй юм шиг нүдэн балай чихэн дүлий явах шиг сайн зүйл гэж байхгүй. Иймд нөхрийнхөө өмнөх хайр дурлалын асуудлыг нь сөхөж мэдэх гэж оролдсоны хэрэггүй. Том гэлтгүй жижиг сажиг зүйлсийнх нь талаар бага мэдэх тусам танд өөрт чинь сэтгэл амар байх болно.

-Ихэнх бүсгүйчүүд маань эрт орой хэзээ нэгэн цагт өмнөх эхнэртэйгээ ямар нэгэн байдлаар эргэж нийлэх бий дээ хэмээн сэтгэлдээ нууцхан түгшүүрийг тээж явдаг. Ингэж бодох шалтгааныг нөхөр тань өгөөд байна уу аль эсвэл асуудлын гол нь танд өөрт чинь байна уу? гэдгийг ялгаж салгаж ойлговол зохистой. Хэсэг хугацаанд энэ тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.

-Магадгүй нөхөр тань аятайхан аль эсвэл муудалцсан үедээ хуучин эхнэрийнхээ талаар эргэн дурсаж, тантай харьцуулж ярьдаг байж болох юм. Ийм тохиолдолд уурлаж бухимдсаны хэрэггүй. Учир нь хайрт тань ямар нэгэн далд санаа агуулаагүй. Харин ердөө өөрийгөө ховорхон эр гэдгээ мэдрүүлэх, улмаар энэ бүхэн нь танд сонирхолтой байна хэмээн бодсон хэрэг.

-Хэрэв өмнөх эхнэр нь таны нөхөртэй хамт ажилладаг бол таны хувьд багагүй асуудалтай байх болно. Гэхдээ нэгэнт л салсан бол салсан. Эргэж зууралдах хэрэг нөхөрт тань байхгүй шүү дээ. Иймд аль болох олон юм бодолгүй сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Хайртдаа итгэсэн итгэлээ алдаж болохгүй юм шүү.

/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ