Бүсгүй таны анхаарвал зохих зүйлс...


2011-09-21 00:00 GMT+8
Бүсгүй та гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг хадгалж авч явахын тулд энгийн хэд хэдэн зарчмыг мөрдөж явах хэрэгтэй.

Магадгүй танд доор өгүүлэх зүйлс таалагдахгүй байж болох юм. Гэхдээ амьдралдаа мөрдлөг болгож явахад тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Гагцхүү хэрхэн хэрэгжүүлэх эсэх нь танаас өөрөөс тань шалтгаалах болно.

-Эр нөхрийнхөө хэлж ярьсан зүйл болон хүсэлтийг анхааралтай сонсож хүлээж авдаг байх хэрэгтэй. Учир нь таны энэ байдлаас хайрт чинь үлгэр жишээ авч танд ч гэсэн бас яг тэгж анхаарал тавьдаг болно.

-Аль болох ялихгүй жижиг сажиг юмаар хэрүүл хийж, орилж хашгирахгүй байх үгүй бол хэт их баярлаж илэн далангүй нээлттэй байхгүй байвал зүгээр.

-Хувийн амьдралынхаа нууцыг бусдад хэзээ ч бүү дэлгэ. Нэн ялангуяа дотнын хүндээ бүрч яриад хэрэггүй.

-Үргэлж хайртынхаа талд орж байгаарай.

-Найз нөхөдтэй нь, тэр дундаа дайсантай нь хэзээ ч бүү харьцуулаарай.

-Хэзээ ч бүтэхгүй зүйлийг хайртаасаа нэхэж шаардах хэрэггүй.

-Хэзээд хоёр зүйлээр нөхрийгөө хангаж өгч байх. Нэгдүгээрт: хоол унд сайтай байлгах. Хоёрдугаарт: сайн унтуулж амрааж байх.

-Түүний олж ирсэн мөнгө төгрөгөөс үр цацах гэж улайрах хэрэггүй.

-Өөрийнхөө зарлагыг бүү нуу, түүний өгч чадахаас илүү их мөнгийг бүү хүс.

-Гэр орноо үргэлж цэвэрхэн байлгаж, тав тухтай орчныг бүрдүүлж байгаарай.

-Эр нөхрөө хий дэмий зүйл дээр хардаж сэрдэхгүй байх нь зүйтэй.

-Ялихгүй юмнаас болж хоорондын харьцаандаа сэв суулгах нь дэмий.

-Хэрэв та түүнд гомдсон бол уурлаж бухимдалгүй аль болох эвтэйхэн аргаар ойлгуулж хэлээрэй.

/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ