Хоолны давсны талаар та юу мэдэх вэ?


2011-09-21 00:00 GMT+8
- Хоолны давсыг хийхдээ хоолыг аягалахын өмнөхөн дөнгөж амтагдах төдий хийж хэрэглэж сурвал таны эрүүл мэндэд нэн тустай.

- Хоолоо болгож байх явцдаа давс хийх нь муу. Учир нь буцалж ширгэх явцдаа давсны уусмал болон хувирч хүний ходоод гэдэс, элгэнд муугаар нөлөөлдөг.

- Ямарч хоолны давс нь хэлний үзүүрт амт өгөх төдий байхад л хангалттай.

- Хоолны давс хийх ерөнхий зарчим бий. Энэ нь буцалгаж болгосны дараа давсыг бага зэрэг хийх юм.

- Аягалсны дараа хоолондоо давс хийх нь эрүүл мэндэд хамгийн тустай.

- Давс хэрэглэх шаардлагагүй хүнсний бүтээгдэхүүнд давсыг хийх хэрэггүй.

- Амьтны гаралтай мах, загас, бяслаг, цөцгийн тос, өндөг зэрэг нь натри хлоридоор баялаг байдаг. Тиймээс давс хийх хэрэггүй.

/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ