Хар тугалгын хордлогоос хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ

Б.Эрмүүн | GoGo.mn

2017-02-09 12:15 GMT+8

Сүүлийн үед хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэн хүүхэд хар тугалганы хордлогод орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

GoGo мэдээний агентлаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимтэй хамтран хийсэн 7-10 насны хүүхдүүдийн цусанд хийсэн шинжилгээгээр дийлэнх нь цусандаа хар тугалгатай байгаа нь тогтоогдсон юм.

Хар тугалга нь хүүхдийн цусанд байх ёсгүй химийн хүнд, хортой элемент бөгөөд хүний биед амьсгалын замаар дамжин цус, ясанд хуримтлагдан мэдрэлийн болоод шээсний замын өвчлөл үүсгэх аюултай аж. Эцэг, эхчүүдэд энэхүү эрсдлээс сэргийлэх дараах мэдээллийг хүргэж байна.

ХАР ТУГАЛГА ЮУНД ХАМГИЙН ИХ БАЙЖ БОЛОХ ВЭ

Юун түрүүнд эцэг эхчүүд хар тугалгын эх үүсвэрийг мэдэх шаардлагатай. Эрдэмтдийн тодорхойлж буйгаар дараах зүйлсэд хар тугалга хамгийн ихээр агуулагддаг байна.

ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГА ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ

Жирэмсэн эмэгтэйчүүдэд:

  • Ураг өсөлтгүй болох
  • Ураг зулбах

Бусад хүмүүст:

  • Бөөрний өвчлөл
  • Үргүйдэл
  • Сэтгэн бодох чадвар бууруулдаг бол хүүхдүүдэд дараах сөрөг нөлөөтэй.

Иймд хүүхдээ хар тугалганы хордлогоос сэргийлж дээрх эрсдэлт хүчин зүйлээс хол байлгахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.

ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

  • Юун түрүүнд хар тугалганы эх сурвалжийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолтой өндөртэй үед хүүхдээ гадаа гаргахгүй байх гэх мэт, 
  • Гаднаас орж ирсэн томчууд гадуур хувцсаа сольж, гараа угаасны дараа хүүхдэдээ хүрэх
  • "Шороон дээр тоглож өссөн" гэж ярьдаг цаг ард хоцорсон. Агаарын бохирдол өндөртэй учир гадаа тоглосны дараа гэртээ орох үед нь заавал гарыг нь угаалгах.
  • Баттерей /зай/-тай болгоомжтой харьцах 
  • Гаднаас гэртээ орсон тохиолдолд заавал гадуур өмссөн гутлаа тайлах.
  • Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх. Хивс, дрож зэргийг байнга цэвэрлэх, үгүй бол түүнийг хэрэглэхгүй байх.
  • Хүүхдийнхээ гарыг тогтмол угаахаас гадна тоглоом, усны сав зэргийг нь угаадаг байх.
  • Өөх тосноос татгалзаж, амин дэм сайтай /төмөр, кальц агуулсан/ хоол унд хэрэглэх.
  • Хар тугалгатай байж болох усны сав, хоолны сав хэрэглэхгүй байх.
  • Хар тугалгатай байж болох будаг хэрэглэхгүй байх.

Мөн хүүхэд амьсгалын болон хоол боловсруулах замаар хар тугалгаар хордож болзошгүй гэдгийг байнга санах хэрэгтэй.

ХААНА ШИНЖЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ

Монголд цусан дахь хар тугалгыг тодорхойлох магадлан итгэмжлэгдсэн хоёр лаборатори байдаг.

Нэг нь АШУҮИС-ийн дэргэд Хөдөлмөр, орчин эрүүл ахуйн лаборатори бол нөгөөх нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бий.

Эхний лабораторийн хувьд Lead Care хэмээх түргэвчилсэн хугацаанд оношлох шинжилгээний тоног төхөөрөмжтэй бөгөөд гурван минутын дотор хариу нь тодорхой болдог байна.

Шинжилгээг өндөгний цуснаас авдаг тул хүний биед өвдөлт мэдрэгдэхгүй. Хүссэн хүн шинжилгээ хийлгэх боломжтой. АШУҮИС-ийн дэргэд Хөдөлмөр, орчин эрүүл ахуйн лабораторитой 329126 дугаарт холбогдож болно.

САНАЛ БОЛГОХ

 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 276 санал өгсөн байна.

Дээшээ