Аяллын зурагнаасаа суралцья

GoGo.mn

2017-02-10 14:00 GMT+8

Энэ удаагийн зөвлөгөө булангаараа бид Хайрхан аялагч клубээс гаргадаг “Аялалын зурагнаасаа суралцья” цуврал зурагт зөвлөмжийг хүргэж байна. Дэлхий дахинд байгалд аялдаг спортын төрлүүд хөгжиж буйтай холбогдуулан тус клубээс ууланд алхах /hiking/ төрлийг анхлан сонирхож буй хүмүүс ямар зүйл анхаарах ёстойг зураг хэлбэрт оруулж өөсдийн Фэйсбүүк Твиттер хуудсуудаар дамжуулан түгээдэг аж.

Улаанбаатар хотод идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй уулын алхалтын клуб байдаг. Тус клуб бусад клубүүдийн адил Ням гараг бүр сонирхсон ямар ч хүн оролцож алхаж болох нээлттэй алхалт зарладаг ажээ.

Та бүхэн дараах Фэйсбүүк https://www.facebook.com/khairkhan.hiking.club/ , твиттер https://twitter.com/Khairkhanhiking холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Энэхүү зурган зөвлөгөөний 1 дүгээр хэсгийг энэхүү холбоосоор орж сонирхоорой.

Өвлийн хүйтэн улиралд байгалийн гэнэтийн шалгуур, үзэгдэл адал явдлыг даван туулах бэлтгэлийг маш сайн ханган, амжилттай аялсан баг байна. Зөвхөн ууланд алхах, авирах бус холын аялалд явах үед бэлтгэл маш чухал билээ.

Богд хан уулын оргил Цэцээ гүнээс уруудахад ийм хад чулуутай бартаа таарна. Ийм үед буух техникээ анхааралтай ажиглаж мэдэж аваарай

Аялалын үед тохиолддог том жижиг эрсдэлүүд ихэнхдээ уруудах буух үед тохиолддог. Буух үедээ тайван яаралгүй байж, тохиолдож болзошгүй гэмтэл эрсдэлээ тооцож сураарай

Жилийн дөрвөн улиралтай манай улсын хувьд алхалт, аялал бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд хүмүүсээс дөрвөн өөр төрлийн бэлтгэл шаардаж байдаг. Жишээлбэл өвөл таньд ямар зүйлс хамгийн анхан шатанд хэрэгтэй вэ?


Нар, цаг (электрон бус)-ны тусламжтайгаар зүг чигийг тодорхойлож (зөвхөн хойд хагас бөмбөрцөгт) болдог. Жишээ зураг дээр цаг 13.50 болж байх үед гэж хиймэлээр үзээд зүг чиг тодорхойлохыг харууллаа.

Аялагчид зорьсон газраа хүрээд үдийн цайгаа уух үе. Анхнаасаа зөв дадал эзэмшээд сурвал насан туршдаа зөв аялах нь,

Орчин тойрноо ажиглаж байгалд буй бусад амьд биетүүдийг анзаарч  сурах нь аялагч хүнд суух ёстой нэг дадал юм.

Аялал алхалтын үед өмсөөн хувцас чинь тод хурц,  та өөрөө цоглог байх хэрэгтэй.

Машинд хөдөлгөөнд оролцох үедээ зай барьж явах стандарт байдаг бол алхагчид ч бас ийм дүрэм мөрддөг.

       

Нүхт-Дашийн хад чиглэлд алхах үед таарсан сүрэг. Хараад эр эмээр нь ялгаж харж чадах уу.

Аяны хувцас , хэрэглэлд хэрэггүй оосор бүс, хэрэгцээгүй элдэв гоёл гэж нэг ч үгүй. Үүргэвчний дундын цоожлогчийн тухайд хүмүүс өөр өөр байр суурьтай байдаг аж.

САНАЛ БОЛГОХ

 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 145 санал өгсөн байна.

Дээшээ