Архинд донтох өвчний үе шат, шинж тэмдгийг хэрхэн таних вэ


2017-02-22 10:00 GMT+8

Архины төрлийн ундаа /архи, пиво, вино, цагаан архи/ нь хүний сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй улмаар хүнийг донтуулдаг бүтээгдэхүүн юм. Архийг их хэмжээгээр, удаан хугацаагаар хэрэглэсэн хүн архины хараат байдалд орох бөгөөд үүнийг архинд донтох эмгэг гэж нэрлэдэг.

Архинд донтох өвчний үе шат болон шинж тэмдгийг хэрхэн таних талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар болон НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Архинд донтох өвчнийг эхэн үе, дунд үе, төгсгөлийн үе гэж хуваана. Шарталт гэдэг нь архины төрлийн согтууруулах ундааг олон жилээр хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс тухайн бодисыг их хэмжээгээр хэрэглэх үед 24-72 цагийн дараа бие махбодид нь янз бүрийн таагүй байдал илэрч эхлэхийг хэлнэ.

Өвчний дунд үе хүртэл тухайн хүний гэмшил, татгалзах хүслээс шалтгаалан тодорхой хугацаанд хүртэл архи уухгүй байх чадвар нь хадгалагддаг. Энэ чадвар нь буурсаар тодорхой хугацаанд уудаггүй байсан хүн 2-3 сар, сүүлдээ бүр гурав хоног ч архигүй байж чадахгүйд хүртлээ энэ өвчин даамжирдаг.

Архины хамааралтай эсэхээ өөрөө оношлохын тулд дараах сорилын асуултад хариулаад үзээрэй.

1.Танд архи уухаа больё гэсэн сэтгэгдэл хэзээ нэгэн цагт төрж байсан уу ?
2.Эргэн тойрны чинь хүмүүс таныг шүүмжлэхэд харамсах сэтгэгдэл төрж байсан уу ?
3.Архидаж байгаагаа буруутгах сэтгэгдэл танд төрж байсан уу ?
4.Шараа тайлах нэрээр та өглөө нь архи ууж байсан уу ?

Хэрэв дээрх сорилын дөрвөн асуултын хоёрт нь “Тийм” гэж хариулсан бол мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Ингэхийн тулд Баянгол дүүргийн 20-р хороо, Толгойтын 10 буудалд байрлах Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгт хандах боломжтой.

http://narkology.ub.gov.mn цахим хуудас болон 70173985 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

САНАЛ БОЛГОХ

 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 146 санал өгсөн байна.

Дээшээ