Алим худалдаж авахдаа юуг анхаарах вэ

Б.Эрмүүн | GoGo.mn

2017-03-14 10:00 GMT+8

Манай улсад хамгийн эрэлттэй буюу хамгийн их борлуулагддаг алим нь польш алим байдаг.

Гэхдээ л дэлгүүрийн лангуун дээр “харь гаригийнх” гэх шахам л сонсож дуулаа ч үгүй олон олон улс орны алим толгой эргүүлэх нь бий.

Тэгвэл алим авахдаа юуг анхаарах вэ?

1.Сав баглаа боодлыг нь ажигла. Хайрцган дээрх бичиг, он, сар, хадгалах нөхцөлийг шалгах хэрэгтэй. Хайрцгийг онгойлгоход бельги алимын хувьд тээвэрлэхэд зориулсан алимын хэмжээтэй хонхорхойнууд харагддаг. Алимууд нь яг тэр зориулалтын хонхорхойд таарч байвал үнэхээр бельги алим. Харин жижигдэх юм уу томдож байвал асуудалтай байна гэсэн үг.

2.Хайрцган дахь жимсний өнгө адилхан байх ёстой. Ув улаан, нов ногоон гэх мэт харахад илт эрс тэс өнгөтэй байвал өөр алимууд холигдсоныг илтгэнэ.

3.Үнэрлээд үз. Алимны сайхан үнэр ханхийж байна уу эсвэл химийн хольц үнэртэж буйг мэдрэх чадвартай байх ёстой. Аль болох химийн бодисын үнэр, амтгүй алимыг сонгох нь эрүүл мэнд сайн.

4.Хаанаас оруулж ирсэн бичиг баримтыг шалгах

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ СОРТ

Алим нь В, С, Е амин дэм, эрдэс бодисоор баялаг, уураг нүүрс усны агууламж харьцангуй бага учраас зохистой хүнсэнд тооцогддог бөгөөд

  • Амтат улаан /Red delicious/,
  • Амтат алтан шаргал /Golden delicious/,
  • Фүжи /Fuji/,
  • Хаанчлал /Empire/,
  • Жонатан /Jonathan/,
  • Арлын ногоон /Rhode Island Greening/,
  • Нью-Йоркийн пиппин /NewYork pippin/,
  • Айдопид /Idopid/,
  • Гравестин /Gravenstein/
  • Ромын үзэсгэлэнт /Rome beauty/,
  • Грани смит /Granny Smith/,
  • Макинточ /Macintoch/,
  • Кортланд /Cortland/ зэрэг 20 гаруй сортын алим түгээмэл хэрэглэгддэг байна.

АЛИМ ДЭЭРХ ЖИЖИГ НААЛТ ЯМАР МЭДЭЭЛЭЛ АГУУЛДАГ ВЭ?

Та дэлгүүрээс алим худалдан авахдаа жимсэн дээрх жижиг шошгыг сонирхон үзэж байв уу. Тэнд чухам ямар мэдээлэл багтсан байдгийг мэдэх үү?

Сайн ажиглах юм бол уг шошго дээр тухайн улсын нэр, 4-5 оронтой тоо бий.

Мэдээж шошгоос тухайн алим хаанаас ирснийг илтгэнэ. Харин тоо юуг илэрхийлж байгаа вэ?

Олон улсын стандарт боловсруулах холбооны мэдээлж буйгаар 1990 оноос эхлэн жимс жимсгэнэд дээрх наалт буюу Price Look-Up code (PLU)-ийг ашиглаж иржээ.

Жимс, ногоо болгон өөрийн гэсэн дөрвөөс таван оронтой кодтой бөгөөд 4011 гэхэд л гадил жимсийг тодорхойлно.

Тэгвэл алим жимсний хувьд,

3, 4”-өөр эхэлсэн дөрвөн оронтой тоо: Жимс, хүнсний ногоон дээрх наалтан дээр “3,4”-өөр эхэлсэн ердөө дөрвөн оронтой тоо байвал тухайн жимсийг тарьж ургуулах явцад пестицид буюу хортон шавьжтай тэмцэх цацлага хэрэглэсэн гэсэн үг юм байна.

8”-аар эхэлсэн таван оронтой тоо: Хэрвээ наалтан дээр таван оронтой тоо байх бөгөөд энэ тоо нь “8”аар эхэлж байвал генетикийн өөрчлөлттэй жимс, хүнсний ногоо гэсэн үг юм. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO - Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар байгалиас ургасан хүнсний ургамлаас дутахааргүй шимт ургамал тариалж түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэлдэг бөгөөд хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай аж. Түүнээс гадна хорт хавдар үүсгэх эрсдэл агуулдаг байна.

9”-өөр эхэлсэн таван оронтой тоо: Хэрвээ таван оронтой тоо нь “9”-өөр эхэлж байвал цэвэр органик, генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн. Жишээ нь 94011 гэдэг нь органик гадил жимс гэдэг утгыг илэрхийлдэг ажээ.

Эх сурвалж: http://www.plucodes.com/docs/Users_Guide_July_2012_FINAL.pdf

САНАЛ БОЛГОХ

 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 276 санал өгсөн байна.

Дээшээ