Төрийн ордонд нэвтрэхдээ юуг анхаарах вэ

Д.Лутбаяр | GoGo.mn

2017-03-15 16:00 GMT+8

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болон төрийн тэргүүн, гүйцэтгэх дээд байгууллага байнга байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгыг Төрийн ордон гэдэг.

Төрийн ордонд УИХ, Ерөнхийлөгч болон тэдний Тамгын газар, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад хүмүүс Төрийн ордонд нэвтрэхдээ үнэмлэх, нэвтрэх хуудсаа шалгуулж орох үүрэгтэй.

Жирийн иргэд Төрийн ордонд нэвтрэхэд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  • Уулзалт товлосон цагаас өмнө ирж, Төрийн ордны хойд гол хаалгаар орно.
  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт, ажлын газрын үнэмлэхийн аль нэгийг биедээ авч ирнэ.
  • Албаны болон үндэсний хувцастай байна.
  • “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ын 3.18-д заасны дагуу биеийн тамирын, чөлөөт амралтын, хэт богино банзал, этгээд загварын гэх мэт хувцастай зочин төлөөлөгчдийг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй.
  • Овор ихтэй цүнх, аюул учруулж болзошгүй хурц үзүүртэй, шингэн болон бусад зүйлс биедээ авч яваа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зочин төлөөлөгчдийг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй.
  • Зочин төлөөлөгчид уулзалтын дараа Төрийн ордонд дахин өөр уулзалтад орох бол энэ тухайгаа Ёслолын албанд урьдчилан мэдэгдэж, ёслолын ажилтан иртэл эхэлж уулзсан уулзалтын өрөөндөө хүлээнэ.
  • Уулзалтын өмнө болон хойно Төрийн ордноор зөвшөөрөлгүй явахыг хориглоно.

САНАЛ БОЛГОХ

 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 146 санал өгсөн байна.

Дээшээ