Америкт 10 жил-2 АРДЧИЛАЛ


2017-03-17 06:18 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Бүтэн 10 жил миний бие “Социалист нийгмийн иргэн бүр эрх тэгш” гэсэн сургаалыг ихэд хичээнгүйлэн ойлгохыг оролдож, маш олон ном сургаалыг уншиж байлаа. Эцэст нь, энэхүү сургаал нь амьдрал дээр огт хэрэгжих бололцоогүй хоосон үг болохыг ойлгосон юм.

1989 онд миний бие эх орондоо иргэний эр зоригоор тодорсон МоАХ болон Ардчилсан хувьсгалыг хэсэг нөхдийн хамт санаачлан мандуулж, туйлын богино хугацаанд ардчилсан нийгэм, зах зээлийн харилцаанд байх гол шаардлагууд, иргэн бүр чөлөөтэй сэтгэн бодох, санаснаа хийх тогтолцоог бий болгосон.

Энэхүү Ардчилсан хувьсгалд миний бие манлайлагчаар оролцож, МоАХ-ны анхдугаар их хурал хүртэлх бүхий л үйл ажиллагааг санаачлан удирдаж, гарсан бичиг баримтыг биечлэн боловсруулж ирсэн юм. Түүнээс хойш би 10 жил ардчиллын өлгий – Америк улсад амьдраад ирлээ.

Ардчилал гэж юу вэ? 
• Ардчилал гэдэг нь амьд хүний бусдыг ойлгох гэсэн зан авир.
• Ардчилал гэдэг нь бусдын итгэлийг авсан засаглал.
• Ардчилал нь тэнцвэрийн оюун ухаан.
• Ардчилал нь бусдын үл нийцэх үйл ажиллагааг багасгах, нөлөөг бууруулах арга ухаан. • Ардчилал нь хүнийг мөрөөдөлтэй байлгах амьдралын дэм.

Төр нь иргэнийхээ өмнө үүрэг хүлээж, иргэн нь төрийнхөө өмнө үүрэгтэй явдаг, хүний эрх, алдар нэр, халдашгүй дархан байж хөдөлшгүй хөрөнгө, нэр алдрын дагуул байж, ямар ч нөхцөлд иргэн нь зөв байх үндсэн зарчим, баримжаа бүхий нийгмийн ухамсар тогтсон улсыг ардчилсан улс орон гэнэ. Ардчилсан зарчим нь шударга харьцаан дээр тулгуурлана. Эрх мэдлийн хуваарилалт нь ардчиллын гол үндэс, шударга ёсны гарааны зарчим юм.

Ардчилал нь хүний эцэс төгсгөлгүй бүтээл бөгөөд хүн нь хорвоогийн оршин тогтнол, эрүүл саруул амьдралын тулгуур, нийгэмдээ хангалуун аж төрөх амьдралын амин чухал эрдэс болдог. Ардчилал нь энэ эрин цагт дэлхийд энх амгалан амьдрал эд баялгийн зөв зохистой хуваарилалтыг бүрдүүлдэг. 10 Америкт 10 жил Улс оронд ардчилал нь тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, хангалуун жаргалтай амьдрал, байгаль орчны тэнцвэрийг авчирдаг.

Ахуй амьдралд ардчилал нь мэтгэлцээн үүсгэж, мөн чанар, үнэн, тохиролцоог үүсгэж, дэвшлийг бүрдүүлдэг. Хотол олонд ардчилал нь орлого, зарлагын мэдлэгийг нийтийн хүртээл болгодог. Гэр бүлд ардчилал нь хүлээцтэй тэвчээртэй байх мэдрэмжийг урлаг болгож хөгжүүлдэг. Хувь хүнд ардчилал нь жаргалын мэдрэмжийг өгдөг. Ардчилал нь эрхэмсэг оршихуйг бүтээх чин сэтгэлгээ.

Энэ бүхний дараа ардчилал гэдгийг багцалж хэлэхэд ердөө хүн юм. Өөрөөр хэлбэл, хүний төлөө хүсэл, хүний төлөө сэтгэл, хүнийг ойлгох тэвчээр юм. Монголын ардчиллын шинэ загвар нь хүмүүнлэг иргэний нийгэм дээр тулах Төсвийн тэнцэтгэлийн ардчилал.

САНАЛ БОЛГОХ

 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1666 санал өгсөн байна.

Дээшээ