Уруул хагарахад юу тустай вэ?


2017-03-21 12:12 GMT+8

1. Кокосны тос, оливын тос сайн үр дүнтэй байдаг аж. Тиймээс урууландаа эдгээр тосыг өдөрт хэд хэдэн удаа түрхэж байх хэрэгтэй. Галууны тос олдвол бүр сайн гэнэ.
2. Уруулын будаг, гел авахдаа спирт, нефтийн орцтойг хэзээч бүү сонгоорой. Тэдгээр нь уруулыг бүр илүү хуурайшуулахаас өөр нэмэргүй. Тэгэхээр зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг л хэрэглэ. Уруулын будаг, өнгөлөгч гель зэргийг авахдаа орцыг нь сайтар харах хэрэгтэй шүү.
3. Халуун ногоотой, шорвог, хэт халуун зүйлсээс татгалз. Хэт халуун, халуун ногоотой, их давстай зүйлс идэхээс татгалзаарай. Эдгээр нь уруул хуурайших нэг шалтгаан болдог.
4. Хэт халуун, хүйтэн байх, халуунаас гэнэт хүйтэн нөхцөлд орох зэрэг нь уруул хуурайшихад хүргэдэг. Тиймээс уруулаа гадны нөлөөнөөс хамгаалахын тулд урууландаа гель, тос түрхэх хэрэгтэй.
5. Витаминаар баялаг хоол хүнсийг хэрэглэ.
​6. Кальц, магни зэрэг нь уруулын арьсны нөхөн төлжилтөнд чухал нөлөөтэй байдаг учир сүү, тараг, бяслаг, буурцаг, самрыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
7. Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух нь уруул хатахаас хамгаалах ба таны биед хэрэгтэй чийгшлийг өгч чадах юм 
8. Кофэ, спирт агуулсан зүйлсээс татгалз.

САНАЛ БОЛГОХ

 
 
Иргэдийн архи, согтууруулах ундааны хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой вэ?
Нийт 424 санал өгсөн байна.

Дээшээ