Стресс гэж юу вэ, түүнээс хэрхэн сэргийлэх вэ

GoGo.mn

2018-07-31 13:20 GMT+8

Стресс  гэдэг нь “хүчдэл” гэсэн утгатай англи  үг юм. Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллүүдийн улмаас /жишээлбэл: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд  орох, цус алдах, гэмтэл авах/ зэрэг хор хөнөөлтэй цочролын улмаас хүн болон амьтны бие мах бодид үүсч буй физиологийн хамгаалах урвал болох “хүчдэлийн байдлыг” стресс гэдэг.

Бидний өдөр тутмын амьдралд  жижиг жижиг стрессүүд  байнга тохиолдож байх нь хэвийн зүйл бөгөөд  зарим талаараа  урагшлуулагч  хүчин зүйл болдог. Гэхдээ стрессийг даван туулж ямар нэгэн эерэг аргаар тайлж байх нь чухал билээ. Хэрэв стрессийг тайлж чадахгүй удаан хугацаанд сэтгэлийн хямралтай байвал сэтгэцийн эмгэг болох аюултай. Стрессийн үед доорхи шинж тэмдэгүүд  илэрнэ.

  • Амьсгал бачуурах, зүрх дэлсэх, өвдөх
  • Толгой өвдөх, чих шуугих
  • Ам цангах
  • Биеийн энд тэнд тааламжгүй сэрэл үүсэх (халуу оргих, хүйт даах, хатгах, хорсох, чичрэх)
  • Булчин чангарах (нуруу , хөл гар өвдөх)
  • Ядрах
  • Гүйлгэх, эсвэл өтгөн хатах
  • Нойр хямрах
  • Хоолны болон  бэлгийн дур буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

ХООЛ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР СТРЕССЭЭ ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?

Стресс  тайлах маш олон аргууд бий. Энгийн дасгал хөдөлгөөнөөс гадна хоол хүнсийг зөв тохируулан хэрэглэснээр стрессээс сэргийлэх боломжтой.

Та хоол хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон хэрэглэснээр биед шаардагдах витамин, эрдэс бодисоо авахын зэрэгцээ стрессээс сэргийлэх боломжтой болохыг судлаачид нотолсоор байна.

Доорх хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд цинк, магни, витамин В-ийн төрлөөр баялаг тул стрессээс хамгаалах өндөр чадавхитай байдаг ажээ. Та энэхүү мэдээлэлтэй танилцан, гэрбүлийнхээ амьдралд өргөнөөр хэрэглээрэй.

  • Яншуйнд агуулагддаг бодисууд хүний биед тайвшруулах үйлчилгээ үзүүлж стрессээс хамгаалдаг.
     
  • Сармис бактер, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчилж, таны дархлааг дэмжсэнээр стрессээс хамгаална.
     
  • Цэцэгт байцаа, брокколи стрессээс хамгаалахаас гадна хавдрын эсийн эсрэг үйлчилдэг байна.
     
  • Чихэр өвс стрессийн түвшинг бууруулахын зэргэцээ цусны сахарыг хэвийн түвшинд барихад танд тусална.
     
  • Загасны тос нь омега 3 –ыг агуулсан хамгийн сайн тайвшруулагчдын нэг юм. Та загасыг хоол хүнсэндээ өргөн хэрэглээрэй.
     
  • Балжингарав цэцгийн цайны тааламжтай үнэр таныг тайвшруулж, эрч хүчтэй болгоно.
     
  • Шоколад та өдөрт бага хэмжээний хар шоколад хэрэглэвэл шоколаданд агуулагддаг коффейн таныг сэргээх болно.
     
  • Самар нь олон төрлийн витамин агуулдаг байна.
     
  • Оливын тосыг байнга хэрэглэсэнээр стрессээс сэргийлж болно.
     
  • Гүзээлзгэнэ, нэрс, бөөрөлзгөнө жимсүүд нь цусны сахарыг хэвийн хэмжээнд барихын зэрэгцээ, биеэс хортой бодисыг гадагшлуулж стрессээс таныг хамгаалах болно.

Бичсэн: Н.Эрдэнэсүрэн

Мэдээллийн эх сурвалж: Геронтологийн төв

Та бүхэн өглөө бүр гүйснээр стресснээс салж болох тухай ЭНД ДАРЖ уншаарай.

САНАЛ БОЛГОХ

 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3160 санал өгсөн байна.

Дээшээ