Настан танд зөвлөж байна

GoGo.mn

2018-08-01 09:00 GMT+8

Эрүүл, амьдралын чанартай урт наслах нь хүн төрөлхтний мөнхийн мөрөөдөл билээ. Дэлхий дахинд настны тоо нэмэгдэж , нийт хүн амын дунд настны эзлэх хувийн жин өсөх тутам энэ асуудал хойшлуулж болшгүй асуудал болжээ. Настны нийгэм , эрүүл мэндийн асуудал шил шилээ даран гарч ирсээр байна.

Настанд үзүүлэх тусламжийг үндсэн 3 төрөл болгодог:

  • Төр засгийн үүрэг
  • Олон нийт, гэр бүл, төрийн бус байгууллагын үүрэг
  • Үндэсний эрүүл мэндийн байгууллагын үүрэг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс дараах зөвлөмжүүдийг настанд зориулан гаргасан байна.

Үүнд:

  • Тэтгэвэртээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэтгэвэрт гарах нь таны амьдарлын хамгийн жаргалтай үе байх  боломжтой юм. Тэтгэвэрт гараад хийх зүйлээ сайтар төлөвлөж үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэхийг эрмэлзэх нь чухал.
     
  • Хоолоо тохируулж идэх хэрэгтэй. Мөн өдөр бүр хангалттай хэмжээний шингэн ууж байвал биед тустай, шингэнээ нөхөж байх нь эрүүл байхын нэг үндэс мөн.
     
  • Хөдөлгөөнтэй байх. Явган явах нь настай хүмүүст хамгийн сайн дасгал болдог. Аль болох гэрээсээ гадагш гарч амьдарлын сайхнаар бахархах хэрэгтэй. Эрүүл байхын тулд бие махбодь, оюун ухаанаа чийрэгжүүлэх нь зүйтэй.
     
  • Сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Асар их мэдлэг, туршлага сэтгэл санааны хувьд бүрэн төлөвшсөн, өргөн харилцаатай байдгаа залуу хүмүүстэй харьцуулж өөрийнхөө насаар бахархах ёстой.
     
  • Аюулгүй орчинд амьдрах ёстой. Аливаа осол гэмтэл болон гэрт, гадаа унаж бэртэхээс болгоомжлох нь зүйтэй.
     
  • Эрх үүргээ мэдэх нь зүйтэй. Учир нь та өнгөрсөн бүхий л амьдралаа нийгэмд зориулсан бол одоо нийгэм танд туслах учиртай. Ноогдсон эрхээ эдлэхийн төлөө тэмцдэг байх ёстой.
     
  • Нийгмийн амьдралд идэвхитэй оролцох хэрэгтэй. Энэ нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй бие махбодь сэтгэл санааг тань өөдрөг болгоно.
     
  • Эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, ямар нэг зовиурын хянаж байх үүднээс эмчид тогтмол үзүүлж зөвөлгөө авахад илүүдэхгүй.
     
  • Эмийн зүйлийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Өөртөө онош тавьж дураараа эм уухыг цээрлэж , эмчийн зөвлөгөө, эмийн жорын бичиггүйгээр эм худалдан авч хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Эдгээрээс санаа авч настан та эрүүл саруул  урт наслахын тулд өдөр тутмын аж амьдралын хэв маягаа ухаалгаар зөв зохицуулахыг  зөвлөж байна.

Бичсэн: М.Эрдэнэхорол /Геронтологийн төв/

САНАЛ БОЛГОХ

 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3164 санал өгсөн байна.

Дээшээ