Хуурамч хаягнаас болгоомжлон хүүхдийнхээ хаягийг устгахаас илүүтэй найзын хүсэлтийг яаж нягтлахыг заагаарай

Б.Чимэг | GoGo.mn

2018-09-29 10:30 GMT+8

Хуурамч хаягийг автомат тохиргоотой бот эсвэл далд бодол тээсэн хүмүүс шинээр нээдэг. Ямар нэгэн байдлаар харилцан адилгүй чийрэг залуу, гоо бүсгүйн зураг оруулсан бол бот автоматаар хуурамч хаяг хийжээ хэмээн найз битгий болоорой.

Өөрийн амьдралыг харуулах зургийг тухайн хэрэглэгч тэр бүр оруулаагүй эсвэл итгэл төрөхөөргүй хувийн намтар бичсэн бол найзын хүсэлтийг хүлээн авалгүй устгаарай.

Бот найзын хүсэлтийг хүлээн авдаг ч чатаар зурвас тэр бүр бичдэггүй. Өөртөө итгэлгүй бол зурвас бичээд, ямар хариу ирэхийг хараарай.

Шинэ найз чинь тэр бүр пост бичдэггүй, хэдэн Like дарсан байвал хуурамч хаяг гэж тооцоорой.

Зурвас бичсэн, ямар нэгэн байдлаар хувийн мэдээллийг асуусан бол шууд хариулахгүй байгаарай.

Хуурамч хаяг гэж мэдсэн даруй Report үйлдлийг хийгээрэй.

Хэрэв Facebook ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол шууд найз байхаа болиорой.

Байн байн нэг асуултаа асуувал харилцаагаа шууд таслаарай. Жишээлбэл, “Чамайг нүцгэнээр нь хармаар байна”, “Надад усанд орсны дараах зургаа явуулаач”, “Болзмоор байна” гэх мэт.

Айдас, дарамт төрвөл гэр бүл доторх насанд хүрсэн хүнд юу болж байгааг хэлээрэй.

Бүр аймаар санагдвал цагдаад хандаарай.

Эцэг эхчүүдэд зөвлөхөд хуурамч хаягтай тааралдана хэмээн хүүхдийнхээ хаягийг устгахаас илүүтэйгээр хэрхэн найзын хүсэлтийг нягтлах талаар ярилцаарай.

Эх сурвалж: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Цагаан ном 2008-2012, Улаанбаатар хот, 18 дахь тал.

САНАЛ БОЛГОХ

 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3165 санал өгсөн байна.

Дээшээ