Кофеноос шалтгаалсан ШҮД ШАРЛАЛТЫГ арилгах ТАВАН АРГА

Б.Сондор | GoGo.mn

2018-10-17 08:10 GMT+8
Шүд шарлах нэгэн шалтгаан нь кофе байдаг билээ. Гэхдээ мэдээж кофе уудаггүй хүнд энэ нь шүд шарлах шалтгаан болохгүй. Тэгвэл кофегоо уусан ч шүдээ шарлуулахгүй байж болох энгийн таван зөвлөгөөг хүргэж байна. 
 
1. Кофендоо сүү нэмэх
Та хэдий чинээ өтгөн хар кофе ууна төдий чинээгээр шүд чинь шарлах магадлалтай. Сүүний найрлага нь кофен дахь толбо үүсгэх хүчлийн хэмжээг саармагжуулдаг аж. Тэр тусмаа амьтны гаралтай сүүнээс илүүтэй буурцагны сүүг сонгохыг зөвлөж байна. 
 
2. Кофегоо уухдаа соруул ашигла
Шүдний чинь шарлалт зогсохгүй байвал кофе уух арга барилаа өөрчил. Жишээ нь соруул байнга ашигла. Соруулаар уух үед кофе шүдэнд хүрэхгүй шууд залгиур эрхтнээр дамжин хоолой руу ордог учир шүдийг тань шарлуулахгүй байх давуу талтай. Мөн дөнгөж кофе уусныхаа дараа нимбэгтэй ус уух, эсвэл түүгээрээ амаа зайлж болно. 
 
3. Кофейн багатай кофег сонго
Кофейн багатай эсвэл кофейнгүй кофег хэрэглэж хэвшээрэй. Энэ нь шүдний өнгөр үүсэхэд маш бага хэмжээгээр нөлөөлдөг.
 
4. Кофе уусныхаа дараа сайн чанарын оогоор угаа 
Энэ бол энэхүү зөвлөгөөний хамгийн шилдэг арга. Жишээ нь та өдөрт хоёр аяга кофе уудаг бол уусны дараа мөн тоогоор шүдээ маш сайн цайруулагчтай оогоор угааж хэвшээрэй. 
 
5. Мэргэжлийн цайруулах үйлчилгээ хийлгэ
Яагаад ч цайрахгүй байгаа бол мэргэжлийн шүдний эмнэлэгт хандан шүд цайруулах үйлчилгээ авахыг санал болгож байна. Кофег тогтмол уудаг дээрээс нь тамхи татдаг бол дээрх дөрвөн аргыг хэрэглээд ч үр дүнд хүрэхгүй л болов уу. Тиймээс мэргэжлийн шүд цайруулах үйлчилгээг хийлгээрэй. 
 
Эх сурвалж: www.orthodonticslimited.com

САНАЛ БОЛГОХ

 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3160 санал өгсөн байна.

Дээшээ