Хүүхдийнхээ гарыг тогтмол савандаж угаалгаж, амны хаалт зүүлгэж хэвшээрэй

GoGo.mn

2018-10-22 17:05 GMT+8

Томуу, томуу төст өвчний вирүс нь ханиах, найтаах үед агаар дуслын замаар дамждаг тул гараа тогтмол угааж, амны хаалт зүүж хэвших нь чухал. 

Хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол дур мэдэн антибиотик өгөхгүй байх, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахад анхаарна уу.

Өвчний үед хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхаас гадна олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гэрийн нөхцөлд дотоод орчны дулаанд тохируулан хувцаслах, биеийн дархлааг дэмжих зэргээр сайтар асарч сувилахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

Эх сурвалж: НЭМГ

САНАЛ БОЛГОХ

 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3168 санал өгсөн байна.

Дээшээ