Хүмүүс амжилтад нэр нь холбогдоход дуртай байдаг

Б.Чимэг | GoGo.mn

2018-10-30 08:30 GMT+8

“Монгол дахь Төслийн Удирдлагын Хүрээлэн” ТББ-аас “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” хурал, сургалтыг баасан, бямба гарагт зохион байгуулав.  

Туушин зочид буудалд хоёр өдрийн турш үргэлжилсэн хурлын үеэр томоохон төсөл хэрэгжүүлэгчид туршлагаа хуваалцсан юм. Ингээд тав дахь удаагийн хурлын үеэр хөндсөн асуудлууд болон бизнес эрхлэгчдийн оролцогчдод өгсөн зөвлөгөөг хүргэе.

“Монгол дахь Төслийн Удирдлагын Хүрээлэн” ТББ-ын зөвлөх, Монгол дахь Америкийн худалдааны танхимын дарга Стив Поттер  өөрчлөлтийг хэрхэн удирдах талаар танилцууллаа. Тэрээр Катерпиллар болон Катерпилларын Дилерийн удирдлагаар 40 жил ажилласан туршлагатай. Сүүлийн 15 жилд байгууллагын менежментээр дагнан ажиллажээ.

Зарим төсөл нийгмийн томоохон өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилготой байдаг бол зарим нь аль нэг байгууллага дотор хэрэгжих буюу цар хүрээ багатай төслүүд юм. Гэвч тогтсон хэв маяг, уламжлалыг өөрчлөх, өөр зүйлээр орлуулах нь амаргүй аж.    

Стив Поттер Харвардын бизнесийн сургуулийн профессор Жон Коттерийн 20 жилийн өмнө бичсэн, "Мөсөн уул хайлж байна" номоос иш татсан юм. 

-Өөрчлөлтөд дуртай хүн цөөн. Тэдэнд шинийг хүлээн зөвшөөрүүлэх хэцүү.

Энэ нөхцөлд удирдагч бусдыгаа зоригжуулах үүрэгтэй. Хүмүүс ямар нэг амжилтад өөрийнх нь нэр холбогдоход дуртай байдаг.

Тэдэнд өөрчлөлт, шинэчлэлтийн ач холбогдол, үр дүнг итгүүлэхийн тулд эхлээд богино хугацаанд ялалт байгуулах нь чухал. 

Аль болох олон хүнийг өөрчлөлтийн шат дамжлагад татан оролцуулах ёстой. Ингэснээр амжилтад хүрэх боломжтой болно.

САНАЛ БОЛГОХ

 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3161 санал өгсөн байна.

Дээшээ