Цахим хэтэвчээ хэрхэн хамгаалах вэ?

GoGo.mn

2018-11-14 13:00 GMT+8

Хэрэглэгчийн өөрийн хайхрамжгүй, алдаатай үйлдлээс болж аливаа мэдээлэл алдагдаж, халдлагад өртдөг.

Тиймээс нэн түрүүнд өөрөөсөө хамгаалах хэрэгтэй. Үүнд:

  1. Цахим түрүүвч (Ер нь мэдээлэл алдагдах боломжтой бүх төрлийн апп, програм)-ээ ашиглаж дуусмагц LOGOUT хийх, Холболт салгах, Application service-г хааж арилгах
  2. Гар утас, PC -ндээ үргэлж нууц үг, ПИН код, хурууны хээгээр нэвтрэх зэрэг нууцлалуудыг ашиглаж байх
  3. Гар утас, PC-гээ орхиж явах үедээ үргэлж хааж, түгжиж байх, нээлттэй онгорхой орхихгүй байх!!! (Энэ хамгийн чухал! Хүмүүс байнга PC, утас зэргээ нээлттэй орхиод явдаг. Энэ хооронд аливаа мэдээлэл алдагддаг)
  4. Нэвтрэх нууц үгээр шаардлага хангасан нууц үг ашиглаж байх. /8 оронгоос дээш, том жижиг үсэг болон тоо, тусгай тэмдэгт гэх мэт ашиглах/
  5. Эцэст нь мэдээж имэйл болон мессеж ээр ирсэн танихгүй захидлуудыг нээж үзэхгүй байх, хуурамч линк дээр дарахгүй байх!

Програмын талаас бол тухайн үйлчилгээг үзүүлж буй байгууллагууд бүх талын боломжит аюулгүй байдлыг хангасан байдаг. Ялангуяа энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа газруудын security маш өндөр байна. Тиймээс ихэнхи тохиолдолд хэрэглэгчийн өөрийн буруутай үйлдлээс болж аюулд өртдөг болохыг анхааруулмаар байна.

Зөвлөгөөг хүргэсэн "Монгол Контент" компанийн Мэдээлэл технологийн албаны захирал Э.Баярмагнай

САНАЛ БОЛГОХ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1019 санал өгсөн байна.

Дээшээ