Санхүүгээ төлөвлөсөн хүн гэнэтийн худалдан авалт хийдэггүй

Б.Чимэг | GoGo.mn

2019-01-20 09:00 GMT+8

Дараа нь хэн ч хэрэглэлгүй гэрт хөглөрч байдаг зүйл эсвэл төдийлөн өмсдөггүй шинэ хувцаснуудаар шүүгээгээ дүүргэчихдэг бол та дараах зөвлөгөөг заавал уншаарай.   

Бидний хүсэлд хязгааргүй. Харин санхүүгийн нөөц боломж маань хязгаарлагдмал. Эдгээрийг хэрхэн зөв зохицуулах вэ?        

Мөнгийг олохоос илүүтэй зөв зарцуулахад их учир бий. Өөрөөр хэлбэл ТАНЫ СОНГОЛТ маш чухал.   

Юуны өмнө танд дэлгүүр орохоосоо өмнө авахыг хүсэж байгаа зүйлсээ жагсаан бичихийг зөвлөе. Дараа нь тэдгээрээс чухам аль нь танд болон танай гэр бүлд шаардлагатайг тэмдэглээрэй. Үлдсэн нь төдийлөн шаардлагагүй гэсэн үг. Тиймээс тэдгээрийг худалдан авахаа азнах эсвэл бүр цуцалсан ч болно. Учир нь хэрэгцээ бол шаардлага юм. Харин хүсэл таны мөрөөдөл байдаг. Үүнийг ялгаж салган ойлгосон цагт та ухаалаг худалдан авагч болж чадна. Гар утас, цахилгаан бараа, гэрийн хөшиг гээд олон зүйл ухаалаг горимд шилжиж байхад бид өөрсдөө ч ухаалаг худалдан авагч болох зайлшгүй шаардлага үүслээ.

Ер нь тооцоолоогүй зардал яагаад гардаг вэ? Энэ нь та болон танай гэр бүл санхүүгийн төлөвлөгөөгүй байгааг илтгэнэ. Хэрэв богино болон урт хугацааны санхүүгийн төлөвлөгөөтэй бол хүн гэнэтийн худалдан авалт тэр бүр хийдэггүй.

Та санхүүгээ зөв удирдах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дараарай.

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ