Хашаа байшингаа даатгуулах гэж байгаа иргэдэд зөвлөж байна

Б.Чимэг | GoGo.mn

2019-04-22 10:30 GMT+8

Иргэд даатгалын компаниар үйлчлүүлэхдээ мэдлэг мэдээлэлгүйгээс хохирох зарим талын эрсдэл үүсч болно. Тэгвэл санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд даатгалын компаниас бүрэн мэдээлэл авч, гэрээний нөхцөлтэй сайтар танилцан, баталгаажуулах хэрэгтэй.

1.Та хашаа байшингаа даатгуулах даатгалын компаниа сонгоно. Уг компани тань Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй эсэхийг үзээрэй.

2.Сонгосон компани дээрээ очиж “Хашаа байшингийн даатгалын нөхцөл заавар”, даатгалын гэрээнд заасан нөхцөлийг уншиж танилцана.

3.Хашаа байшингаа хэдэн төгрөгөөр үнэлж даатгуулах талаар өөрөө сонгоно. Зах зээлийн үнээр нь даатгуулбал учирсан аливаа хохирол бүрэн төлөгдөх боломжтой. Харин бодит үнээс хоёр гурав дахин дээгүүр үнэлж даатгуулбал даатгалын гэрээ хүчингүй болдгийг анхаараарай.

4.Энэ үнэлгээгээ даатгалын компанийн ажилтантай тохиролцоно.

5.Хашаа байшингаа үер ус бороо цас, шуурга, гал гэх мэт осол эрсдэлийн алинаар нь даатгуулахаа та даатгагчтай тохиролцоно.

6.Одоо даатгалын гэрээний бусад хэсгүүдийг сайтар харна. Даатгалын компани нөхөн төлбөрөө ямар нөхцөлд өгөх эсвэл өгөхгүй эсвэл бууруулж өгөх гэдэг талаар сайтар ярилц.

7.Даатгалын компани болон даатгагч таны хүлээх үүрэг, эдлэх эрхийг гэрээнд хэрхэн тусгасан талаар үзэж танилц.

8.Даатгалын осол эрсдэл учирсан бол ямар хугацаанд даатгагчид мэдэгдэх талаар лавла.

9.Тодорхой хэмжээний мөнгөн төлбөр буюу даатгалын хураамжийг даатгалын компанид төлдөг. Даатгалын хураамж хэдэн хувиар төлөхөө тодруулж хураамжаа төлөх нь зүйтэй.

10.Сүүлийн шатанд даатгалын гэрээ болон даатгалын баталгаагаа баттай, мартахгүй газар хадгалаарай.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ