Тарваган тахлын халдвараас сэргийлээрэй

GoGo.mn

2019-05-08 11:00 GMT+8

Тарваган тахлын халдвар гарсантай холбогдуулан энэ халдвараас хэрхэн сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэж байна. 

Тарваган тахал өвчин халдварлах зам, урьдчилан сэргийлэх аргууд: 

  • Тарвага агнахгүй байх;
  • Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
  • Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;
  • Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;
  • Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
  • Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;

Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг НЭМГ-аас анхааруулав. 


 

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 846 санал өгсөн байна.

Дээшээ