#1 Андроид утасныхаа устгасан зургийг хэрхэн сэргээх вэ?


2019-07-04 15:00 GMT+8

Бид өдөр тутам өөрт тохиолдсон адал явдал, дурсамжит мөчүүдийн зургийг дарж, бичлэг хийж, хадгалдаг. Харамсалтай нь тэднийгээ санамсаргүйгээр устгах тохиолдол цөөнгүй. Тиймээс та бүхэнд Андроид утасныхаа устгасан зургийг сэргээх хамгийн энгийн 8 аргыг санал болгож байна.

НЭГДҮГЭЭР АРГА: “RECUVA” ФАЙЛ СЭРГЭЭГЧИЙГ АШИГЛАХ

Эхлээд та “Recuva File Recovery” сэргээгчийг өөрийн компьютертоо суулгах хэрэгтэй. Энэ програмын гол үүрэг нь:

  • Компьютер дэх файлуудыг сэргээх
  • Устгагдсан и-мэйлийг сэргээх
  • Бүр мөсөн устгахыг хүсэж буй файлуудыг чинь аюулгүй аргаар устгах
  • Хадгалагдаагүй “Word documents” файлыг сэргээх зэрэг юм.

Устгасан файлаа сэргээхийн тулд дараах алхмыг дагана уу.

1-р алхам. Програмаа суулган, ажиллуулж, Андроид утсаа USB холболтоор компьютертойгоо холбоно.

2-р алхам. Сэргээхийг хүсэж буй файлынхаа форматыг сонгоно. Бид танд “Бүх файл”-ийг сонгохыг зөвлөх байна. Учир нь таны утсан дээрх бүх устгагдсан хэсгийг сэргээх болно.

3-р алхам. Дараа нь сэргээсэн файлаа байрлуулах сул “драйв /хавтас буюу folder/”-аа сонгон, “ок” дарж баталгаажуулна.

4-р адхам. Эцэст нь програм өөрөө бүх устгагдсан файлуудыг шалгаж, танд сонгож сэргээхэд амар болгож өгнө.

ХОЁРДУГААР АРГА: “WONDERSHARE DR.FONE” АШИГЛАХ

Энэ арга нь өмнөх “Recuva File Recovery” програмтай тун төстэй.

1-р алхам. Юуны түрүүнд та “Wondershare Dr.Fone” програмыг компьютертоо суулган утсаа USB холболтоор холбох хэрэгтэй.

2-р алхам. Одоо програм таны утасны USB тохируулгыг идэвхжүүлнэ.

3-р алхам. Ингээд та утсаа Андроид өгөгдөл сэргээх програм хангамжид холбогдсоныг харах болно. Ямар төрлийн өгөгдөл сэргээхээ сонгон “Next” товч дээр дарна уу.

4-р алхам. Одоо програм өөрөө хайлт хийх ба хайлт хийж дуустал нь хүлээнэ. Удалгүй таны устгасан файлууд харагдах ба та сэргээхийг хүссэн файлаа сонгон “Recover” товч дээр дарах хэрэгтэй.

ГУРАВДУГААР АРГА: УТСАА “ROOT”-ЛЭСНИЙ ДАРАА УСТГАСАН ФАЙЛАА СЭРГЭЭХ

Энэ аргыг хэрэглэхийн тулд та эхлээд утсаа “Root”-лэх буюу утсанд байх бүх файлыг зохиогчийн эрхээр, нарийвчлан харах боломжтой болгож өөрчлөх хэрэгтэй.

1-р алхам. Эхлээд “Root”-лэсэн Андроид утсандаа “DiskDigger undelete” аппликейшнийг суулгана.

2-р алхам. Харин одоо сэргээхийг хүссэн файлынхаа “хуваалт”-ыг буюу форматыг сонгоно.

3-р алхам. Ингээд танд тухайн төрлийн устгагдсан файлууд харагдах бөгөөд сэргээхийг хүссэн файлаа сонгон “recover” товч дээр дарна.

ДӨРӨВДҮГЭЭР АРГА: “MOBIKIN DOCTOR” АШИГЛАХ

“MobiKin Doctor” нь Андроид утасны устгагдсан файл сэргээх хамгийн мэргэжлийн програм юм.

1-р алхам. Мэдээж та эхлээд “MobiKin Doctor” програмыг компьютертоо суулгах хэрэгтэй.

2-р алхам. Дараа нь утсаа USB холболтоор компьютертэйгээ холбож, таниулна.

3-р алхам. Хэрэв та утсаа “Root”-лэсэн бол “Allow”, эс бөгөөс бол “Grant” товч дээр дарна уу

4-р алхам. Харин одоо сэргээхийг хүссэн файлынхаа төрлөө сонгоно.

5-р алхам. Эцэст нь сэргээхийг хүссэн файлаа идэвхжүүлж “Recover” товч дээр дарна.

Эх сурвалж: Techviral.net

Та үлдсэн дөрвөн аргыг нь дараагийн нийтлэлээс уншаарай... 

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ