#2 Андроид утасныхаа устгасан зургийг хэрхэн сэргээх вэ?


2019-07-05 11:30 GMT+8

Бид өмнөх дугаарт та бүхэнд Андроид утасныхаа устгасан зургийг сэргээх, хамгийн энгийн 8 аргын дөрвийг нь танилцуулсан. Харин одоо үлдсэн 4 аргыг нь хүлээн авна уу.

Тавдугаар арга: “Mobisaver” ашиглах

“EaseUS”-ын бүтээсэн “MobiSaver” аппликейшн нь “Play Store” дахь Андроид утасны файл сэргээх хамгийн шилдэг апп юм.

1-р алхам. Эхлээд та “Mobisaver”-ийг Андроид утсандаа суулгана.  

2-р алхам. Суулгасны дараа “Start Scan” товч дээр дарж хайлтыг эхлүүлнэ.

3-р алхам. Харин одоо аппликейшн таны устгагдсан файлуудыг жагсаан гаргах болно.

4-р алхам. Мөн тус аппликейшн нь илүү хурдан, хялбар байлгахын тулд файлын формат, хэмжээ зэргээр хайлтын шүүлтүүр хийж өгсөн.

5-р алхам. Ингээд сонгож болсон бол “Recover” товчийг даран файлуудаа сэргээнэ.

Зургаадугаар арга: “FonePaw Android Data Recovery” ашиглах

Тус аппликейшн нь өмнө дурдсан зарим програмтай адил утасны дуудлага, мессеж зэргийг сэргээх боломжтой юм.

1-р алхам. Юун түрүүнд дараах линкээр зочлон “FonePaw Android Data Recovery” програмаа компьютертоо суулгана.

2-р алхам. Харин одоо утасныхаа “Settings” > “About Phone” > “Build Number” цэсээр нэвтэрч “Build Number” хэсэг дээр 5-6 удаа товшиход “Developer” хэсэг гарч ирнэ. Ингээд “Developer” цэс рүү орж “USB Debugging” хэсгийг идэвхжүүлнэ.

3-р алхам. Дараа нь утсаа компьютертойгоо холбох ба энэ үед “FonePaw Android Data Recovery” програм нээгдэнэ. Энэ үед та сэргээх файлынхаа төрлийг сонгоод “Next” товч дээр дарна.

4-р алхам. Ингээд хэдхэн хором хүлээсний дараа таны устгагдсан файлууд гарч ирнэ. Та сэргээхийг хүссэн файлаа сонгон “Recover” дарахад л хангалттай.

Долоодугаар арга: “Recoverit” ашиглах

“Recoverit” бол Windows үйлдлийн системд зориулсан бас нэгэн шилдэг програм юм.

1-р алхам. Мэдээж эхлээд “Recoverit” програмыг компьютертоо суулган утсаа холбоно.

2-р алхам. Сэргээх хэсгээ буюу утсаа сонгон “Start” товчийг дарна.

3-р алхам. Цөөн хором хүлээсний эцэст бүх устгагдсан файлууд чинь харагдах болно

4-р алхам. Та мөн зарим сэргээх файл, зургаа харж болох ба сэргээхийг хүсвэл “Recover” дараад л гүйцээ.

Наймдугаар арга: “Хогийн сав” буюу “Recycle Bin” ашиглах

“Dumpster” бол компьютер дахь “Recycle Bin”-тэй адил үүрэгтэй ажилладаг аппликейшн бөгөөд суулгасны дараа таны бүх устгасан файлууд автоматаар хадгалагдана. Энэ тохиолдолд та устгасан файлаа бүр ч хурдан сэргээх боломжтой.

1-р алхам. Юун түрүүнд “Dumpster” аппликейшнийг Андроид утсандаа “Play Store”-оор татаж суулгана.

2-р алхам. Дараа нь аппликейшн бүрэн ажиллахад шаардлагатай зөвшөөрлийг танаас асуух бөгөөд таны зөвшөөрөлгүйгээр аппликейшн ажиллахгүй.

3-р алхам. Харин одоо сэргээх файлаа идэвхжүүлэх шаардлагатай ба танд бүгдийг нь идэвхжүүлэхийг зөвлөж байна.

4-р алхам. Ингээд та “Dumpster”-ийн хадгалсан файлуудыг харна.

5-р алхам. “Dumpster” нь файлуудыг нарийвчлалтайгаар ангилсан байдаг ба та сэргээхийг хүссэн файлаа сонгон нэвтэрнэ.

6-р алхам. Эцэст нь та сэргээхийг хүссэн файлаа нэр, төрөл ,хэмжээ зэргээр нь хайн олж сэргээх боломжтой.

Эх сурвалж: techviral.net

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 488 санал өгсөн байна.

Дээшээ