Шорлог хэрхэн бэлтгэх вэ?


2019-07-05 17:00 GMT+8

Зуны нарлаг өдрүүдэд хээр гадаа, зуслан амралтдаа гэр бүл, найз нөхдийн хамт задгай хоол хийж идэх ч сайхан шүү. Хоол дундаа шорлогийг гүйцэх нь ховор биз ээ.

Та бүхэнд шорлог хийх жор, аргыг зөвлөгөө болгон хүргэж байна.

ҮХРИЙН МАХАН ШОРЛОГ

1-р алхам. Сүмсээ бэлтгэнэ. Эхлээд доорх зүйлсийг нэг саванд хийн сайтар хутгана.

  • 4 халбага /амны/ сой сүмс
  • 6 халбага /амны/ шрирача сүмс
  • 1 халбага / цайны / хар перец
  • 4 халбага /цайны/ синнамон
  • 3 халбага /цайны/ тмин (cumin)
  • 6 халбага /амны/ зөгийн бал
  • 3 халбага /амны/ шар буурцагны тос

Ингээд сүмс бэлэн боллоо.

2-р алхам. 1 кг үхрийн махыг 40-50 граммаар жижиглэн хэрчинэ.

3-р алхам. Хэрчсэн үхрийн махан дээрээ бэлтгэсэн сүмсээ хийж сайтар холино.

4-р алхам. Хольсон махаа нэг удаагийн хүнсний уутанд хийж амыг нь сайн хаагаад доод тал нь 3 цаг дарна.

5-р алхам. Сонгино, чинжүү зэрэг холих ногоогоо идэх хэмжээгээрээ хавтгайлан хэрчинэ.

6-р алхам. Махаа шарахаас 30 минутын өмнө хавтгайлан хэрчсэн ногоогоо махандаа хийнэ.

7-р алхам. Махаа гал дээр шарж байх үедээ давстай ус цацаж амтална. Эргүүлсний дараа дахин давстай усаа цацаж амтална.

ХОНИНЫ МАХАН ШОРЛОГ

1-р алхам. Сүмс бэлтгэх: Нэг саванд

  • 1 аяга тараг
  • Жижиглэн хэрчсэн 6 хумс сармис
  • 1 халбага /цайны/ улаан перец
  • 1 халбага хар /цайны/ перец
  • Лимон үрсэн хальс /1 жимснийх/
  • Лимоны шүүс /1 жимснийх/
  • 2 халбага /амны/ шар буурцагны тос
  • Гааны навч 20-40 гр
  • 1 халбага /амны/ сой сүмс хийж сайтар хутгана.

Ингээд сүмс бэлэн боллоо.

2-р алхам. Харин одоо 1 кг махыг 40-50 граммаар жижиглэн хэрчинэ.

3-р алхам. Хэрчсэн хонины махан дээрээ бэлтгэсэн сүмсээ хийж сайтар холино

4-р алхам. Мөн хольсон махаа хүнсний уутанд хийж амыг нь сайн хаагаад доод тал нь 3 цаг дарна.

5-р алхам. Сонгино, чинжүү зэрэг холих ногоогоо идэх хэмжээгээрээ хавтгайлан хэрчинэ.

6-р алхам. Махаа шарахаас 30 минутын өмнө хавтгайлан хэрчсэн ногоогоо махандаа хийнэ.

7-р алхам. Махаа гал дээр шарж байх үедээ давстай ус цацаж амтална. Эргүүлсний дараа дахин давстай усаа цацаж амтална.

ТАХИАНЫ МАХАН ШОРЛОГ

1-р алхам. Сүмс бэлтгэх: Мөн нэг саванд

  • 150 гр майонез
  • 1 халбага /цайны/ хар перец
  • 1 халбага /цайны/ карри
  • 1 халбага /амны/ гич хийн сайтар хутгана.

Ингээд сүмс бэлэн болох нь тэр.

2-р алхам. 1 кг тахианы махаа 40-50 граммаар жижиглэн хэрчинэ.

3-р алхам. Хэрчсэн махан дээрээ сүмсээ хийж сайтар холино.

4-р алхам. Хольсон махаа хүнсний уутанд хийж амсрыг нь сайн хаагаад хамгийн багадаа 1 цаг дарна.

5-р алхам. Сонгино, чинжүү зэрэг холих ногоогоо идэх хэмжээгээрээ хавтгайлан хэрчинэ.

6-р алхам. Махаа шарахаас 30 минутын өмнө хавтгайлан хэрчсэн ногоогоо махандаа хийнэ.

7-р алхам. Махаа гал дээр шарж байх үедээ давстай ус цацаж амтална. Эргүүлсний дараа дахин давстай усаа цацаж амтална.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ