Цахилгааны оруулгын утас, щитний аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ

Б.Чимэг | GoGo.mn

2019-07-06 13:45 GMT+8

Гэр хорооллын болон зуслангийн айл өрх хэрэглэгчдийн тоолуурын нэгдсэн щитнээс гэр, сууц руугаа татаж, цахилгаанд холбогдсон оруулгын утас нь тухайн хэрэглэгчийн өмчлөл, эзэмшилд хамаардаг. Тиймээс оруулгын утасны бүрэн бүтэн байдал, ашиглалт үйлчилгээтэй холбоотой зардал, аюулгүй байдал, баталгаажуулалтыг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасны дагуу бүрэн хариуцах юм. 

Иргэд оруулгын утсыг сонгохдоо эрс тэс цаг уур, хөрсний өөрчлөлттэй газар нутагт тохирсон кабель утсыг сонгох нь чухал. Жишээ нь бидний хэлж сурснаар ВВГ, ПВС, ШВВП гэх мэт кабель утаснууд манай нөхцөлд тохиромжтой. Оруулгын утасны хөндлөн огтлолын голч нь зэс дамжуулагчтай бол 2*4 мм.кв, хөнгөн цагаан бол 2*6 мм.кв байвал ачаалалд тохирно. Мэдээж ямар нэгэн залгаасгүй байх ёстой.

Энэ утас халж байна уу, шалбарч, эрчилж үү гэдэг дээр анхаарал, хяналт тавьдаг байх хэрэгтэй.  Мэдээж гэр сууцны дотор холболт буюу монтажны аюулгүй байдлыг мартаж болохгүй. Заавал мэргэжлийн компаниар эсвэл хариуцлага хүлээх чадвартай мэргэжлийн хүнээр хийлгэж, зөвлөгөө авах нь зүйтэй. Харин тоолуурын нэгдсэн щит нь эрчим хүчээр хангагч байгууллага буюу УБЦТС ТӨХК-ийн эзэмшилд хамаардаг. Тиймээс хэрэглэгчид щитний цоож цуургыг эвдэх, гэмтээх, дур мэдэн оролдож болохгүй. Хамгийн гол нь дур мэдэн оролдвол эрүүл мэнд, амь насаа алдах аюултай.

Эх сурвалж: tog.mn

 

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 487 санал өгсөн байна.

Дээшээ