Могойд хатгуулахаас болгоомжил

GoGo.mn

2019-07-18 15:14 GMT+8

Mанай оронд  дөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой. Үлдсэн таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй.

Хоргүй  могойд  хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж байна. Иймд могойд хатгуулсны дараа дараах анхны тусламжийг үзүүлээрэй. Үүнд:

  • Яаралтай тусламж  дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх
  • Тайван байлгаж,  хөдөлгөөнийг хязгаарлах
  • Идэх, уух зүйлсийг хориглох хэрэгтэй.

 

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ