Диатезтай хүүхдэд харшил үл үүсгэгч хоолны дэглэм

Б.Сондор | GoGo.mn

2019-08-07 08:50 GMT+8
Диатез буюу атопийн дерматит гэж юу вэ?
Атопийн дерматит нь бага насны хүүхдэд голлон тохиолддог архагших хандлагатай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд нийт өвчлөгсдийн 60% нь нэг хүртэлх насандаа, 30% нь 1-5 наснаасаа анх өвчилсөн байдаг. 
 
Гол шинж тэмдэг нь арьсан дээр тууралт гарч, загатнах мөн арьс ихээр хуурайших юм. Загатнаа болон цочромхой байдал нь гистамины хэмжээ хэт их байдагтай холбоотой байдаг. Өвчин нь цочрол болон гэмтлийн улмаас идэвхижиж болно (халах, хөлрөх, хуурайших, маажих гэх мэт. Архаг өвчний үед арьсанд өөрчлөлт орж арьс ширших, цуурч хагарах, хайрсжих, хэт нөсөөжилт үүсдэг.
 
Атопийн дерматит үүсгэх гол шалтгаанд: 
1. Гэр, ахуйн тоосны хачиг
2. Гэрийн тэжээвэр амьтны эд
3. Хүнсний бүтээгдэхүүн
 
Атопийн дерматитын үед зөвлөх харшил үл үүсгэгч хоолны дэглэм
 
Хоолны цэснээс хасахыг зөвлөх хүнсний бүтээгдэхүүнүүд:
- Цитрусын төрлийн жимс (апельсин, нимбэг, лайм, грейпфрут г.м
- Самар(фундук, миндаль, арахис болон бусад)
- Загас болон загасан бүтээгдэхүүн (шинэ ба давсалсан, загасны шөл, загасны консерв, икра ба бусад)
- Шувууны мах(галуу, нугас, тахиа ба бусад), мөн шувууны гаралтай бүтээгдэхүүн
- Шоколад ба шоколадан бүтээгдэхүүн 
- Кофе
- Утсан бүтээгдэхүүн 
- Уксус, гич, майонез ба бусад амтлагчид 
- Хрен, цагаан лууван, манжин
- Улаан лооль, хаш
- Мөөгнүүд
- Өндөг
- Шинэ саасан сүү
- Гүзээлзгэнэ, ананас, хулуу
- Исгэсэн гурилтай бүтээгдэхүүн
- Зөгийн бал
 
Хэрэглэхийг зөвлөх хүнсний бүтээгдэхүүнүүд: 
 
- Үхрийн чанасан мах
- Будааны шөлнүүд, ногооны шөл (махгүй ногооны шөл)
- Тос (оливийн болон наранцэцэгийн г.м)
- Каша: гурвалжин будааны, геркулесын, цагаан будааны
- Исгэлэн сүүн бүтээгдэхүүн – тухайн өдрөө бэлтгэсэн (аарц, тараг, хоормог)
- Шинэ өргөст хэмх, гоньд, яншуй
- Жигнэсэн алим
- Цай
- Элсэн чихэр
- Алимны компот
- Хөөлтгүй цагаан талх
 
Ихэнх тохиолдолд хүнсний бүтээгдхүүний үл тэсвэрлэлт нь хуурамч харшлын урвалтай холбоотой байдаг ба энэ нь жинхэнэ харшлаас гадаад илрэлээрээ ялгагддаггүй. Гэхдээ харшил үүсэхэд оролцдог тирамин болон гистамин агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг их хэрэглэсэнтэй холбоотой.

Биологийн идэвхт амины агууламж өндөртэй бүтээгдэхүүн:
• Гистамин: ферментжүүлсэн бяслагууд, дарс, исгэлэн байцаа, утсан гахайн мах, үхрийн махан зайдас, гахайн элэг, консервууд (ялангуяа тунец, хамса, сельд)
• Тирамин: давсалсан бяслагууд: рокфор, бри, камамбер, грияр, чеддер, зөөлөн бяслагууд, дарсан сельд загас: авокадо: пивоны хөрөнгө.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ