Хөлийн иллэг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай


2011-03-28 09:23 GMT+8
Хөлийн иллэг нь биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах болон дотоод бие эрхтний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний хөлийн уланд олон тооны биологийн идэвхт цэгүүд байдаг ба эдгээр нь, хөлийн тавхай болон шагайны орчимд байрласан байдаг юм.

Энэ нь хүний биеийн тодорхой эрхтэнтэй дам буюу шууд дотоод холбоогоор холбогдсон байх бөгөөд тодорхой цэгт иллэг хийх үед түүнтэй шууд хамааралтайгаар эрхтний үйл ажиллагаа идэвхиждэг байна.

Та эхлээд өөртөө таатай нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй. Өвдгөн доороо дэр тавьж, хөлийн улыг өндөрлөнө. Ийм байдлаар хэдэн минут болсны дараа иллэгээ эхлээрэй. Хөлийн улны иллэгийг гол төлөв эрхий хурууныхаа үзүүрээр дарж хийнэ. Хэрвээ таны хоол боловсруулах эрхтэнд өөрчлөлт орсон тохиолдолд хөлийн уланд орших мэдрэлийн төгсгөлүүдэд иллэг хийхэд тодорхой үр дүнд хүрнэ.

Мөн ходоод, 12 нугалаа гэдэсний биологийн идэвхт талбайд иллэг хийж өгөх хэрэгтэй. Зүрх судасны өвчний үед цусны даралт, зүрхний цохилт тасалдах, цус багадах зэрэг өвчний үед зүрхний биологийн идэвхт талбайд /тавхайн урд хэсэг/ иллэг хийнэ. Амьсгалын замын өвчин хүндэрсэн үед эмчилгээ авахад бэрх болох боловч энэ нь хөлийн улын иллэгээр олонх тохиолдолд эдгэрэх боломжтой.

Тухайлбал: астма, хамрын хөндийн үрэвслийн үед уушги, мөгөөрсөн хоолойн биологийн идэвхт талбайд /тавхайн дунд хэсэг/ иллэг хийнэ. Төрөл бүрийн өвчний үед өвчтэй хэсгийн холбогдох биологийн идэвхт талбайг сонгож олно. Нэг удаад зөвхөн нэг хөлдөө л хий.

Хөлийн ерөнхий иллэгийг 2 минут хийсний дараагаар хөлийн улны дээд хэсэгт эрхий хуруугаараа нэгэн жигд хүчээр дарна. 2 минутын дараа хөлийн улныхаа бусад хэсгүүдийг зөөлөн цохино. Ингэх нь элэг ба бөөрний хэвийн үйл ажиллагааг хангаж хорыг гадагшлуулахад тусалдаг. Арьсаа сэргээхийн тулд содтой 36-37 градус бүлээн усанд хөлөө дүрвэл сайн. 10 минутын хугацаагаар орой бүр энэ аргыг хэрэглээд үзээрэй. Дашрамд хэлэхэд та биеэ байнга арчилж, биеийн өчүүхэн бага хөдөлгөөнийг ч хэд хэдэн удаа хийснээр биеийн хөгжилт, булчингийн өвдөлт, хөл гарны бадайралтыг мартах болно.

Ялангуяа ширээ болон компьютерийн ард байнга суудаг бол та босох болон суниах дасгалыг тогтмол хийж, өрөөн дотуураа холхих зэрэг үйлдлүүдийг хийхээс гадна гэртээ хөл нүцгэн явж байхыг зөвлөе.

/Геологи уул уурхайн мэдээ/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 265 санал өгсөн байна.

Дээшээ