Та энэ зууны эмэгтэй мөн үү?


2011-03-28 14:23 GMT+8
21-р зуунд ямар эмэгтэй хүн үнэлэгдэж тэргүүлж, өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ цогцлоож чадаж байна вэ? Энэ асуултын хариуг танд хүргэж байна. Яг одоо өөрийгөө өөрчилж, эринтэйгээ хөл нийлүүлэн алхацгаая.

1. "Салхи хаашаа би тийшээ" гэсэн бодлоор өмнөө ямар ч зорилгогүй, урсгалаараа амьдардаг эмэгтэй энэ зуунд бусдын хөлд л чирэгдэнэ. Амьдралынхаа хором мөч бүрийг ямар нэг юманд тэмүүлж амьдардаг, өглөө бүр сэрэхдээ бодолдоо хүслээ тээж сэрдэг эмэгтэйчүүд энэ эринд тэргүүлнэ.

2. Компьютерийн кирилл, англи үсгийн аль алинаар нь хурдан шивдэг, өдөр тутмын хэрэглээний программууд /Word, Excel, Powerpoint г.м/ дээр гарынхаа үзүүрээр ажиллаж сурсан, интернэтээс хүссэн бүхнээ олж чаддаг эмэгтэй.

3. Тодорхой хэмжээний феминист үзэлтэй, өөрийнхөө эрх ашгийн төлөө үг дуугарч чаддаг нэгэн.

4. Маргалдахдаа хүртэл шалдар булдар зовлон тоочиж өөрийнхөө нэр хүндийг унагахын оронд гарцаагүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй баримт өгүүлж эсрэг талаа ялж чаддаг эмэгтэй бол 21-р зууных.

5. Мөнгөө олдсоны хэрээр үрэлгүй жаахан ч болов хэсгийг нь "үржих хөрөнгө" болгодог нэгэн. Жишээ нь хувьцаа худалдаж авах, валютын зөрөөн дээрээс ашиг олох г.м.

6. Заавал эр хүний тусламжгүйгээр өөрөө мэдээд асуудлыг зохицуулчихдаг биеэ даасан хүчирхэг бүсгүй.

7. Флиртийн урлагт их бага хэмжээгээр суралцсан, амьдралдаа ашиглаж чаддаг эмэгтэй. /Flirt бол зөвхөн эрчүүдтэй сээтэгнэх биш, биеийн хэмжээ, үг яриагаараа харилцагчаа өөрийн талд оруулах чадвар юм/

8. Ардчилсан үзэлтэй ээж бол сонгодог утгаараа 21-р зууны эмэгтэй.

9. Эрүүл хооллох ухааныг эзэмшсэн, хортой зүйлсээс зоригтойгоор татгалзаж, өөрөөсөө тусгаарлаж чаддаг сэтгэлзүйн хувьд дархлаатай эмэгтэй.

10. Өөрийнхөө юунд хамгийн авъяастай, чадвартай гэдгээ мэдэж түүнийгээ ашиглан амжилт олдог эмэгтэй.

/Монголчуудын амьдрал/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 408 санал өгсөн байна.

Дээшээ