Эмэгтэй хүний ааш араншингийн онцлогууд


2011-08-01 00:00 GMT+8
- Эмэгтэй хүн хэдий нээлттэй мэт боловч заримдаа эрчүүдийн хувьд нууцлаг хэвээрээ үлддэг.
- Эрэгтэй хүнийг бодвол эмэгтэй хүн хардахдаа амархан байдаг. Энэ нь тэдэнд байгалиас заяасан нарийн мэдрэмтгий зантай нь холбоотой юм.

- Аливаа зүйлийг сэтгэл хөдлөлийн бат итгэлтэйгээр хүлээж авдаг.
- Өчүүхэн төдий зүйлийг хэт их мэдрэмтгий хүлээж авдаг учраас амьдралынх нь тогтвор суурьшил асуудалтай байдаг байж болох юм.

- Тэд гэрлэлтээс хамгийн эхний ээлжинд аюулгүй байдал, итгэл үнэмшлийг эрж хайж байдаг.
- Хэн нэгэнд хайртай хүнээ алдана гэхээсээ ихэд айж байнгын түгшүүртэй явдаг.

- Хардалтаасаа болж арга хэмжээ авахдаа хар хүнийхээ эрх чөлөөг хязгаарлах гэж үздэг.
- Тэдний: "Чи хаана хэнтэйгээ байгаад ингэж их удав?", "Чи надад хайртай юу?" хэмээн үргэлж тавьдаг асуулт нь эр хүнийг сэтгэл хөдлөлийн тэсрэлт болон мухардалд оруулдаг.

- Гудамжинд хайртыгаа өөр эмэгтэй хүн руу нүд унагаад өнгөрөхийг нь хараад дотроо бодоод л өнгөрдөг. Тухайн үед сэтгэлдээ төрсөн зүйлээ хайртынхаа чихэнд сонсогдохоор хэлж, ил гаргаж чаддаггүй нь эмэгтэй хүний төрөлхийн цэвэр ичимтгий, нэрэлхүү зантай нь холбоотой байдаг ажээ.
- Тэд гаднаа хэдий сул дорой нэгэн мэт харагдавч сэтгэлийн агуу их тэвчээртэй хүмүүс байдаг.

- Бусдад атаархана гэдэг бол гэм биш зан.
- Хийсвэрлэж төсөөлөн бодох чадвар нь өндөр хөгжсөн байдаг учраас аливаа зүйлийг хардаж сэрдэх нь илүү амархан байдаг.

- Дурлахдаа амархан ч мартахдаа амархан хүмүүс байдаг.

/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 553 санал өгсөн байна.

Дээшээ