Инээд эрч хүчээр сэлбэж, хүчилтөрөгчөөр баяжуулна


2011-08-25 00:00 GMT+8
Хүүхэд байхдаа бид өдрийн ихэнхийг инээж, хөгжилдөж өнгөрөөдөг байсан. Харин нас ахихын хэрээр яагаад ч юм бэ ховорхон инээдэг болчихдог. Амьдралын аар саар асуудлаас болж дуугаа хурааж явах нь тийм ч тохиромжтой биш.

Харин хошин шогийн мэдрэмжтэй байх нь түүнээс хэд дахин илүү. Инээд нь стресс, түгшүүрээс ангижрах хамгийн сайн арга гэдгийг эрдэмтэд аль хэдийн нотолчихсон. Тиймээс инээд танд ямар ач тус үзүүлдэгийг дуулгая.

Таныг инээж байх үед биеийн тань хэдэн арван булчин чангарч, дараа нь сулардаг. Амьсгал, зүрхний цохилт хэсэг хугацаанд хурдасч, үүний үр дүнд цус хүчилтөрөгчөөр баяждаг байна. Мөн тархинд таашаал хөрүүлэгч бодис болох эндофрин ялгарч, өвдөх мэдрэмж буурдаг.

Инээх үед биеийн эсэргүүцэл сайжирч, өвчин тусах магадлал багасдаг болохыг эрдэмтэд баталжээ. Инээд хүнд өвчнөөс ангижрахад тустай тул зарим эмч нар хошин шог зураг, тоглолтын бичлэг зэргийг эмчилгээндээ ашигладаг байна.

Сэтгэлзүйчдийн үзсэнээр хошин шогийн мэдрэмж нь өөртөө итгэх итгэлийг бий болгож, таагүй, хүнд нөхцөл байдлаас ангижрахад тус болдог байна.

/Зууны мэдээ/

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 553 санал өгсөн байна.

Дээшээ