Жирэмсэн үед секс хийж болох уу? Ямар нэгэн муу нөлөө бий юу?


2012-05-01 00:00 GMT+8
Гэр бүлийн хосууд жирэмсэн үед ямар байрлалаар хийж болох, ямар байрлалаар татгалзах ёстойг мэдэх хэрэгтэй. Доор дурьдсан тохиолдлуудад уламжлалт буюу эр бэлэг эрхтэн үтрээнд орох хурьцлаас аль болох татгалзсан нь дээр:

-Хэрэв өмнө нь жирэмслэлтийн үед үр зулбасан, эсвэл зулбах аюул учирч байсан бол эхний гурван сар болохгүй. Мөн одоогийн энэ жирэмслэлтийн үед зулбах аюул тулгарвал бас хориотой.

-Хэрэв жирэмсэн эх өмнө нь хугацаанаасаа өмнө төрсөн бол, эсвэл одоо эрт төрөх магадлалтай бол жирэмсний сүүлийн 8-12 долоо хоногт болохгүй.

-Үр хөврөлийн хөгжилд ямар нэг гажуудал илэрсэн, эсвэл буруу байрласан, үтрээнээс цус гарч байгаа бол татгалзах хэрэгтэй.

-Хэрэв эхэс хэт доор байрласан бол хурьцлын үед эхэс хугацаанаас өмнө гадагшилж цус алдах аюултай санах хэрэгтэй.

-Түүнээс гадна амраг хосууд жирэмсний хамгийн аюултай үеүүдийг мэдэж байх ёстой. Энэ эдгээр нь 7-9, 11-12, 15-17, 20-21 долоо хоног юм. Энэ үед жирэмслэлт хэвийн явагдаж байсан ч уламжлалт ёсоор хурьцал хийж болохгүй.

-Жирэмсэн үед хурьцахдаа байрлалаа зөв сонгож сураарай. Эрэгтэй нь дээрээ байрлал эхний үед гайгүй, яваандаа гэдэс дарах аюултай учраас больсон нь дээр. Жирэмсэн үед хамгийн аюулгүй байрлал бол эмэгтэй хажуу талаараа (зүүн бол бүр сайн), эрэгтэй нь мөн хажуугаараа хэвтэж, араас хийх. Жирэмсний хожуу үед эрхтнийг гүн оруулах хэрэггүй.

Жирэмсэн үед хурьцал хийхдээ ухаалгаар харилцан биеэ авч явах хэрэгтэй. Эцэг болох хүн эхнэртээ түүний биеийн хэлбэр, гадна төрх, зан ааш хүртэл өөрчлөгдсөн ч хайрласан, хүссэн хэвээрээ гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ үед эмэгтэй хүн өөрт нь хайртай гэдэг баталгааг улам их хүсч байдаг. Эр нөхөр нь байнга түүнд магтаалын үг хэлж, жирэмслэлт харин ч шинэ гоо үзэсгэлэнг өгч, таалагдаж байна гэж давтаж байгаарай.

Энэ үед эр нөхөр нь ч өөрийгөө бэлгийн харьцаанаас гадуур гэж мэдэрч болохгүй, идэвх санаачлагатай байх ёстой.

Emch.mn

САНАЛ БОЛГОХ

 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 313 санал өгсөн байна.

Дээшээ