Фэйсбүүк хэрэглэгчдэд хандсан зөвлөгөө

GoGo.mn

2018-12-06 11:15 GMT+8

Нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд хандан хуульч О.Алтангэрэл зөвлөж байна.

1. Аливаа нэг постны доор 1, 2 гэсэн коммэнт үлдээгээд ямар ч ашиггүй. Жишээ нь "цалинг хоёр сая болгохыг дэмжиж байгаа нь 1 гэсэн коммэнт үлдээ" гэдэг постонд та хэдэн мянган удаа 1 гэж бичээд юу ч өөрчлөгдөхгүй.

2. Энэ пэйжид лайк дарж шэйрлэвэл байр, машинтай болно, сугалаанд оролцоно, азтаныг програм ашиглан тодруулна гэсэн олны танил хүмүүс, барилгын компани, автомашин үйлдвэрлэгчдийн нэр барьсан пэйжүүдэд лайк дарж шэйрлээд юу ч хожихгүй. Ийм байдлаар лайк цуглуулсан пэйжүүдийг нэрийг нь өөрчлөөд л зарж орхидог.

3. Амьдрал дээр танил биш мөртлөө шууд видео дуудлага хийх нь зохимжгүй.

4. Энийг уугаад турна, үүнийг хэрэглээд ясны сийрэгжилтгүй болно, эрүүл болох хялбар жор гэх мэтийг эмчийн зааваргүй хэрэглээд эрүүл мэндээрээ хохирох вий. Төвдийн урт наслах жор (тэр төвдүүд урт насалдаг гэж яаж итгэж чадав?!), элэг цэвэрлэдэг ундаа гэх мэтийг шэйрлээд, түгээж байгаа чинь хэн нэгэн гэнэн хүнийг хохироох вий.

5. Олон жил ярьж байгаа ч ямар нэг зүйл шэйрлээд баяжихгүй гэдгийг, аз хийморь дайрахгүй гэдгийг ойлгочихмоор байна. Тэр мөнгөний бурхан, аз хийморь нь өөрсдөө фэйсбүүктэй байгаад, тэгээд хүмүүсийн тэр постыг олж үзээд, лайк шэйр хийсэн хүмүүсийг нь тоолоод, тус бүрийнх нь профайл руу орж шалгаж үзсэний дараа мөнгө төгрөг өгдөггүй л юм бол.

САНАЛ БОЛГОХ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1535 санал өгсөн байна.

Дээшээ