Сексээс татгалзах аргагүй таван шалтгаан


2009-08-06 18:44 GMT+8
Секс эрүүл мэндэд тустай байдгийг эрдэмтэд бас дахин нотоллоо. Хэрвээ долоо хоногт багадаа нэг удаа секс хийж байвал сайн онцгой үр дүн мэдэгдэж байна гэж судлаачид тэмдэглэжээ.

Нэг. Секс бол гоо засалч.
Секс эмэгтэйчүүдийн цусан дахь эстрогены түвшинг нэмэгдүүлдэг. Ингэснээр тэдний үсийг гялалзсан, арьсыг булбарай болгодог. Давуу тал нь гэвэл энэ өөрчлөлт удаан хадгалагддаг байна.
Гэтэл гоо сайхны элдэв иллэг, тосон түрхлэг нь ийм нөлөө үзүүлэх нь тун ховор байдаг.

Хоёр. Секс батганы эсрэг үйлчилгээтэй.
Сексийн дараа арьс тунгалагшиж, нүх сүв нь нарийсдаг байна. Эрчимтэй сексийн үед хүн хоол гэхээс илүү ус их уудаг. Энэ процесс нь элдэв төрлийн арьсны үрэвсэл, батганы эсрэг тэмцэхэд эерэг нөлөөтэй аж.

Гурав. Секс сарын тэмдгийг тогтворжуулдаг.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар долоо хоног тутам секс хийсэн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн давтамж хааяа нэг хавьталтанд ордог хүүхнүүдийнхээс илүү тогтмолждог байна. Лесбичүүдийн энхрийлэл ч гэсэн сарын тэмдэгийн давтамжинд таатай нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоожээ.
Сексийн үед хавьтал нь өөрөө чухал болохоос дур тавилт ямар ч хамаагүй хэмээн судлаач эрдэмтэд нотолж байна.

Дөрөв. Секс толгойн өвчин анагаана.
Эмэгтэйчүүдийн хувьд толгойн өвдөөд байна хэмээн сексээс татгалздаг. Тэгвэл дур хүсэл оргилох, дур тавих үед цусан дахь эндорфин, стероидын түвшинг нэмэгдүүлдэг нь толгойн өвчинг намдаагч болдог аж.

Тав. Секс илчлэг шатаадаг.
Туръя гэвэл тураадаг цай уух биш харин секс хий гэдэг нь тийм ч оргүй зүйл биш аж. Секс хийх үед минутанд тураадаг цай ууснаас илүү их илчлэг шатаадаг. Дурлалын ажил хагас цаг хийх явцад шоколадтай дөрвөн чихэр идэхэд хуримталсан илчлэгийг шатаадаг болохыг сексилогичид олж тогтоосон байна.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 431 санал өгсөн байна.

Дээшээ