Гэр бүлийн амьдралд ямар бэрхшээлүүд тохиолддог вэ?


2009-08-07 16:32 GMT+8
Насны онцлог:
Хайр сэтгэлд нас хамаагүй гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр насны ялгаа их гардаг. Иймд, хэрэв та нас хол зөрүүтэй хүнтэй гэр бүл болсон бол амьдал чинь бодож байснаас чинь тэс өөр байж магадгүй тул бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Нийгмийн нөлөө:
Хүний амьдралд нийгмийн нөлөө хамгийн их байдаг. Хэдийгээр гэр бүлийн тайван тогтуун амьдралыг бий болгож чадлаа ч үүнд нийгэм яаж ч нөлөөлж магадгүй. Нийгэм хэдий чинээ ороо бусгаа байна хүний амьдрал тэр хэрээр донсолдог. Иймд нийгмийн элдэв нөлөөнд авталгүй бие биедээ халамжтай, хайр сэтгэлдээ үнэнч байх хэрэгтэй.

Оюун санааны хэмжүүр:
Өөрийгөө хэт доогуур үнэлэх нь гэр бүлийн амьдралын тэнцвэрийг алдуулдаг. Айл гэрийн эр хүн илүү ухаантай байж гэр бүлээ бүрэн бүтэн, эв найртай, элбэг дэлбэг хангалуун авч явах ёстой. Харин эмэгтэй нь гэр бүлийнхнээ халамжлан тэтгэгч, хайр энэрэлээр гийгүүлэгч аврагч байх ёстой.

Үндэс угсааны ялгаа:
Хэдийгээр бид чөлөөт ертөнцөд амьдарч байгаа ч үндэс угсааны асуудал хамгийн ярвигтайд тооцогддог. Зан заншил, уламжлал ахуйгаас эхлээд үндэстэн угсаатны хооронд ялгаа их бий. Иймд гэр бүл болохдоо үндэс угсаа, ёс журам, хэл соёл, ахуйн онцлог зэргийг харгалзах хэрэгтэй. Өөр үндэс угсааны хүмүүс гэрлэхэд сэтгэлзүйн бэрхшээл л хамгийн хүнд байдаг.

Санхүүгийн чадавхи:
Амьдрал дээр гэр бүлийн санхүү, арын ажлыг гол төлөв эмэгтэйчүүд зохицуулдаг. Учир нь тэд нарийн ширийн зүйл зохицуулах чадвар сайтай. Гэтэл ганц сарын цалингаа өгчихөөд л бүхэл бүтэн хаант улс бэлэглэчихсэн юм шиг илүү ихийг шаарддаг эрчүүд байдгийг мартаж болохгүй. Айл гэр санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш байх нь чухал. Үүнд эр хүний төрөлхийн авьяас чадвар, овсгоо самбаа, бас ноён нуруу л гол үүрэгтэй.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 413 санал өгсөн байна.

Дээшээ