Хүү юу, охин уу гэдгийг хэлээд өгч чадах уу?


2009-08-07 16:32 GMT+8
-Жирэмсэн бүсгүйн гэдэс дугараг, том бөмбөгийг санагдуулам уужим байвал хүү төрөх магадлалтай.
-Гэдэс илүү цодгор, урагшаа түрсэн байвал охин төрөх магадлалтай.
-Гэдэсний том, жижиг нь тухайн бүсгүйн жингээс хамаардаг учир хүүхдийн хүйстэй ямар ч холбоогүй хэмээн орчин үеийн анагаах ухаан тайлбарладаг.
-Хөл хүнд үедээ зарим эмэгтэйн хоолны дуршил ихэсдэг. Эр хүйстнүүд охидоос илүү жинтэй төрдөг бөгөөд амьдралынхаа туршид ч эмэгтэйчүүдээс их иддэг. Учир нь эхийн хоолны дуршлыг эр хүний тестостерон даавар нэмэгдүүлдэг байна.
-Эхийн жин хүүхдийн хүйсэнд нөлөөдөг байх магадлалтай гэнэ. Турь муутай жин багатай эмэгтэйгээс охин, махлаг, хүүхнүүдээс хүү төрөх магадлал өндөр байдаг аж.
-Ирээдүйн хүүхдийн эцэг нь насаар ахимаг бөгөөд удамшлын ямар нэг өвчтэй бол үр хүүхдэд нь удамших магадлал өндөр гэнэ.
-Жирэмсэн үед хэт хордлоготой байх, цээж гашуун оргивол өтгөн үстэй хүүхэд төрөхийн шинж.
-Гашуун хурц, хоолонд дурлавал хүү төрнө.
-Чихэрлэг, амтлаг хүнсэнд эмэгтэй хүн илүүтэй дурлавал охин хүүхэд төрөх магадлалтай. Гэхдээ энэ бүхэн шинжлэх ухааны үндэслэлгүй гэнэ.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 420 санал өгсөн байна.

Дээшээ