Тамхи татах нь энгийн зүйл гэж үү?


2011-11-03 00:00 GMT+8
Охид, хөвгүүд гэлтгүй орчин үеийн залуусын дунд өөрийгөө бусдаас онцгой, содон харагдуулах гэсэн олон янзын хэв маяг бий.

Түүний нэг нь тамхи. Хүүхдүүдийн зарим нь томчуудыг дуурайж, эсвэл өөрөө сонирхож, бусдад уруу татагдах зэргээр тамхи татаж эхэлдэг бол дараа нь энэ муу зуршлаа хаяж чаддаггүй. Охидын зарим нь тамхи татах нь гоё, чамин харагддаг гэж боддог бол хөвгүүдийн олонхи нь тамхи татах үедээ өөрсдийгөө том хүн болсон юм шиг санадаг.

Тиймээс өсвөр үеийнхэний дунд хийсэн дараах судалгааг сонирхуулж байна.

2009 онд нийслэлийн 556 сургуулийн 6-11 ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан охидын ихэнх хувь нь "Тамхи татдаг хөвгүүд дэгжин харагддаг. Мөн тамхи татах нь хөвгүүдийн хувьд энгийн зүйл" гэсэн хариулт өгсөн.

Охид, хөвгүүдийн аль аль нь "Тамхи татах нь тайвшруулах үйлчилгээтэй" гэсэн буруу ойлголттой байна.

Өнгөрсөн онд хийсэн судалгаанаас үзэхэд Монгол Улсын эрэгтэйчүүдийн 40.7, эмэгтэйчүүдийн 3.1 хувь нь өдөр бүр тамхи татдаг бөгөөд нийт хүн амын 27.7 хувь нь тамхичин байна. Тамхи татагчдын дундаж нас 19.3 байна.

/Зууны мэдээ/

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ