Нойтон үсийг самнаж болохгүй


2011-12-12 00:00 GMT+8
Эрүүл, өнгөлөг, гялалзсан үстэй болох алхмуудыг зөвлөж байна.

В, С витамин үсийг бат бэх болгож гялалзуулдаг. Тэгэхээр мах, элэг, будаа, шош, жүржийн төрлийн жимс, самар, загасыг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн энгийн хирнээ хэрэгтэй алхам бол үснийхээ онцлогт тохирсон шампунь сонго.

Тослог, хуурай, мэдрэмтгий, хэвийн гээд хуйхныхаа шинжээр шампуниа сонгох хэрэгтэй. Гоо сайханчид үсээ 3-4 хоногт нэг удаа угаахыг зөвлөдөг. Үс ийм хэмнэлд амархан дасдаг. Хамгийн гол нь үсийг зөв угаах нь чухал. Эхлээд бүлээн усаар угаах хэрэгтэй.

Ямар ч үед халуун усаар угааж болохгүй. Энэ нь тосны булчирхайн ажиллагааг хэт идэвхжүүлдэг. Бас болж өгвөл үсээ гоожуурын усанд угаасны хэрэггүй. Ингэх нь үсийг хатууруулдаг. Буцалгасан, эсвэл шүүж цэвэршүүлсэн усаар угаах хэрэгтэй.

Зайлшгүй дагах ёстой өөр нэг дүрэм бол нойтон үсийг самнахгүй байх. Ийм үед үс амархан гэмтдэг. Тиймээс хатааж байж самнах хэрэгтэй.

/Геологи уул уурхайн мэдээ/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 325 санал өгсөн байна.

Дээшээ