Соёлтой эр, хүүхэмсэг эр хоёрын хоорондох ялгаа


2013-10-28 00:00 GMT+8
Нэг. Соёлтой эр ямагт биеэ зөв авч явахыг хичээдэг.
Хүүхэмсэг эр хэн нэгнийг өөр лүүгээ татахыг л чухалчилдаг.

Хоёр. Соёлтой эр хэлсэн үгэндээ эзэн болдог.
Хүүхэмсэг эр зөвхөн үйл хэрэгтээ л үнэнч ханддаг.

Гурав.Соёлтой эр эмэгтэй хүнийг ямагт хүндэлж өмнөө оруулдаг.
Хүүхэмсэг эр эмэгтэй хүнийг урдуураа зүгээр өнгөрүүлдэггүй.

Дөрөв. Соёлтой эр эмэгтэй хүнийг өөрийн сайн чанараар татдаг.
Хүүхэмсэг эр худал үг, хуурамч үйлдлээрээ эмэгтэй хүний толгойг эргүүлдэг.

Тав. Соёлтой эр хэн нэгэн хатагтайг бүдэрч унахад босоход нь тусалдаг.
Хүүхэмсэг эр хажууд өөрөө унана.

Зургаа. Соёлтой эр өглөө бүр сахлаа хусдаг.
Хүүхэмсэг эр орой бүр сахлаа хусдаг зуршилтай.

Долоо. Соёлтой эр ресторанд сyyгaa хүүхэнтэй танилцахыг хүсвэл санаагаа аятайхан ойлгуулдаг.
Хүүхэмсэг эр эмэгтэй хүн төлбөрөө хийсний дараа очиж танилцдаг.

Найм. Соёлтой эр үдэш орой эмэгтэй хүнийг хүргэж өгөхдөө гэрт нь орж аяга кофе уух саналаас эхний удаад татгалздаг.
Хүүхэмсэг эр гэрт нь бүү хэл оронд нь орохыг чухалчилдаг.

Ес. Зарим хүмүүсийн үзэж буйгаар соёлтой эр гэдэг нь хүүхэмсэг эрийн нэгэн төрөл гэнэ.
Гэхдээ эрч нь суларсан, хор хөнөөл багатай хувилбар нь ажээ.

/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 434 санал өгсөн байна.

Дээшээ