Эрчүүд хүүхэдтэй болохоос яагаад татгалздаг вэ?


2014-01-29 00:00 GMT+8
Хүсээгүй хүүхэд гэдэг нэр томъёо гарчээ. Уг нь хүүхэд бүр л хүсүүштэй. Гэвч амьдрал илүү баялаг болохоор янз бүрийн шалтаг, шалтгаан байх нь тодорхой. Эрчүүд хүүхэдтэй болохоос татгалздаг хэд хэдэн шалтгаан бий.

1. Түр зуурын хөнгөн харьцаа.
Жирийн сонирхол шохоорхлоос үүдсэн болох нь их шүү дээ. Гэр бүл болох нь бүү хэл амьдралын тухай ярьж амжаагүй шахуу байтал хүүхэдтэй болчихдог. Эр хүн ийм тохиолдолд зөвхөн "зугтах"-ыг л хүсдэг. Түүнийг ямар ч сайхан үг уярааж чадахгүй. Учир нь тэр үүнийг хүсээгүй, тэр бэлэн биш байна гэсэн үг.

2. Хариуцлагаас эмээх.
Бүсгүйтэйгээ нилээд дотно харьцаатай байсан ч ихэнх эрчүүд хариуцлагаас айдаг. Тэдний төсөөлөлд хүүхэдтэй болно гэдэг бөөн төвөг, чирэгдэл мэт санагдана. Чөлөө заваараа найз нөхөдтэйгээ уулзах ч "будаа", аягүй бол авдаг цалин ч хүрэхгүй гэх мэтээр эмээнэ. Энэ тохиолдолд эрчүүд зориглож, шийдмэг алхам алхам хийх эсвэл сэмхэн "алга болох"-ын аль нэгийг сонгодог.

3. Хөрөнгө бэл харах.
Алсын хараатай эрчүүд гэр орон, санхүүгийн асуудал энэ бүхнийг тооцоолсон байдаг. Хэрэв найз бүсгүй нь ядмагхан нэгэн бас хүүхэдтэй болчихсон бол тэр яаран шийдвэр гаргахгүй. Аль болох танаас зайгаа барих, мэдэн будилах байдлаар асуудалд хандаж мухардуулахаа тэр мэднэ. Аягүй бол "миний хүүхэд биш" гэж зүтгэчихэж чадна.

4. Эд хөрөнгийн баталгаа.
Үр хүүхэдтэй болно гэдэг чинь мэдээж нөхцөл, санхүү шаардагдах асуудал. "Xайртай л бол оромжинд ч хамаагүй амьдарна" гэдэг гэгээн үе өнгөрчээ. Өөрийн гэсэн гэр оронгүй, олигтой ажил төрөлгүй эр хүн хүүхэдээс аль болох зугтах нь тодорхой. Тэр бүсгүйдээ хайртай байсан ч амьдарлын боломж илүү хүчтэй" нөлөөлнө.

Зөвлөгөө: Энэ асуудалд хайр сэтгэлээс гадна нийгэм эдийн засгийн байдал ч үлэмж нөлөөлдгийг мартаж болохгүй. Мэдээж хүний мөс чанар гэдэг агуу зүйл. Хэрэв найз залуу чинь голомт, гэрийн тав тух, хүүхдийн зулай үнэрлэх, хожим ач гуч нараа хүмүүжүүлэх тухай ярьдаггүй бол тэр энэ тухай огт боддоггүй гэсэн үг. Тэр ирээдүйн ханиа өөр эмэгтэйгээр төсөөлдөг бол яана.

/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 448 санал өгсөн байна.

Дээшээ