Эрчүүдэд гэр бүлийн хүмүүжил, удам угсаа нөлөөлдөг


2014-04-02 00:00 GMT+8
Эр хүн бүр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Үүнд гэр бүлийн хүмүүжил, удамшил нэлээд чухал нөлөө үзүүлдэг. Ер нь эрэгтэй хүүхэд эцгээ, эмэгтэй хүүхэд эхээ дуурайдаг гэдэг нь оргүй зүйл биш юм. Ирээдүйд хэр зэрэг эцэг болж айл гэрээ авч явах нь дээр хэлсэнтэй холбоотойгоос гадна тухайн хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах болно.

-Эцэг нь багад нь хамтдаа ихэнх цагийг өнгөрүүлж, халамж анхаарал тавьж, тоглодог байсан тэр үеэс л эр хүний зан төлөвийн үндэс суурь тавигдаж эхлэх бөгөөд амьдралд хандах хандлага нь хэлбэржин тогтдог байна.

-Эцгийн байр байдал, нөлөөллөөс үүдэлтэйгээр хүүхэд нь нас биенд хүрсэн хойноо эцгийн мэдрэмжийг өөрийн гэр бүлдээ ухамсрынхаа түвшинд илэрхийлдэг.

-Эцэг болох хүн маань хүүхдээ төрсөн өдрөөс эхэлж халамжлах тал дээр идэвхтэй гар бие оролцоод зогсохгүй эр хүний хийх ёсгүй ажлыг хүртэл дуртайяа хийдэг. Тухайлбал: Хүүхдээ хооллох, даавуу болон хувцсыг нь угаах, унтуулах, өглөө эрт, оройн сэрүүнээр хүүхдээ үргэлж агаарлуулах гэх мэт.

-Эрчүүдэд айх ямар ч хүндрэл, бэрхшээл байдаггүй ба тэдний эцгийн мэдрэмж нь бүрэн хэлбэржин тогтсон байдаг.

-Эцэг нь тэр бүр хамтдаа байж чаддаггүй аль эсвэл угийн анхаарал халамж тавьдаггүй байсан бол ирээдүйд эцэг болох урлагт суралцах болдог.

-Хайртынхаа жирэмсний үеийн зан байдал болон бие физиологийн өөрчлөлтөнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир нь аав болоход эргэлзээтэй байдлыг төрүүлдэг. Иймд амьдралын нэгэн хэвийн байдлаа өөрчлөхөөс өөр аргагүй болдог. 

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 418 санал өгсөн байна.

Дээшээ