Эрчүүдэд: Дугуй уна, завилж суу


2017-09-19 11:00 GMT+8

Эмэгтэй хүний хувьд хайрын булчирхай нь бамбай булчирхай байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд гол нандин шүтээн нь түрүү булчирхай. Энэ булчирхай хэвийн бол бэлгийн харилцаа бусад эрэгтэй хүний талаас гарах бүх зүйл хэвийн байна гэсэн үг.

Түрүү булчирхай зөвхөн эрчүүдийн асуудал бус гэр бүлийн амьдралд чухал нөлөөтэй.

Ахимаг насны эрчүүдийн хувьд тулгамдсан асуудал мэтээр боддог ч өвчлөл 18-иас дээш насныханд хамаардаг байна.

Нөхөн үржихүйн буюу 20-50 насныханд түрүү булчирхайн үрэвсэл нь амьдралын чанарт шууд нөлөөлдөг учир зайлшгүй анхаарал хандуулах нь зүйтэй. Тиймээс ч өвдсөнийхөө дараа бус хэрхэн урьдчилан сэргийлэх талаар М.Мөнхжаргал эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

Шалтгаан:

  • Түрүү булчирхайн үрэвслийг үүсгэж байгаа гол зүйл нь бэлгийн замын халдвар, түүнээс угжирч үлдсэн урхагууд байдаг. Тиймээс асуудал гарвал урхаггүй эмчлүүлэх шаардлагатай.
  • Амьдралын буруу хэвшил.Тогтмол бус бэлгийн амьдралтай, удаан хугацаагаар бэлгийн хавьталд орохгүй байх,
  • Хэт удаан хугацаагаар суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх,
  • Хорт зуршил болох архи, дарс, пиво, тамхи байнгын давтамжтай хэрэглэх.

Урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Түрүү булчирхайн массаж гэж нэрлэдэг зүйлийг хийх ёстой. Дугуй унах, завилж суух нь түрүү булчирхайд сайн. Дугуй унах боломж байхгүй бол хошногоо умалзуул. Чиний хошного умалзаж байгааг би хараад мэдэхгүй шүү дээ. “Энд нэг хүн хошногоо умалзуулаад зогсоод байна” гэж хүн мэдэхгүй. Тийм болохоор автобус хүлээгээд зогсож байхдаа, хүнтэй яриад байж байхдаа 35 удаа умалзуулчихдаг байх хэрэгтэй.
  • Дотроо үртэй тэр нь вандуй шиг хасарваань гэж жимсийг өдөрт 5-10 ширхгийг идэж байх хэрэгтэй. Бас хулууны хатаасан үр сайн.
  • Хэт бариу дотуур өмсөхөөс аль болох зайлсхий. Чөлөөтэй хөвөн даавуун дотуур өмд нь эрүүл ахуйн олон ач холбогдолтойгоос гадна түрүү булчирхайн хэвийн цусан хангамжинд саад болдоггүй.
  • Тогтмол бэлгийн харьцаанд байх боломжгүй бол гар хангалга хийх хэрэгтэй. Энэ нь нэг талаар иллэг болж өгдөг.

 

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 406 санал өгсөн байна.

Дээшээ