Эхнэрүүдийг хамгийн их зовоодог гурван сэдэв

GoGo.mn

2017-10-14 11:00 GMT+8

-Жирэмснээс хамгаалах.

Эрчүүд бараг боддоггүй эд дээ. Гэхдээ эмэгтэйчүүд өдөр, шөнөгүй боддог зүйл бол энэ. Эм уугаад хамгаалья гэтэл дотор нь муухай оргино. Таргална. Ходоод нь өвдөнө.

Спираль тавиулах гэхээр хэн ч биедээ гадны суулгацыг “өө за тэгье” гээд л суулгачихгүй. “Өвдөх болов уу, биенд шигдчихдэг гэсэн яадаг бол, сексийн үед эрэгтэйнх нь бэлэг эрхтэнд хүрэлцээд өвддөг гэсэн хэрвээ тэгвэл нөхөр маань надтай секс хийхээ больчихвол яана” гээд л спиральтай холбоотой түмэн асуулт толгойд нь эргэлдэнэ.

Тариа хийлгэе гэхээр хийлгэсэн сарын турш биед нь зовиур өгөх тохиолдол олон байдаг болохоор бас л эргэлзэнэ. Ядаж байхад энэ бүхэнтэй зэрэгцээд бүсгүйчүүдийн ам дамжсан яриа гэдэг ёстой л зовлонгийн эх үүсвэр болно доо.

-Дур тавилт.

“Тавьсан уу” гэдэг асуултад сексийн үед юу гэж хариулах вэ. Эмэгтэй хүн тавиагүй байсан ч “анхн” гэж хариулна. Хэрвээ “анхн” гэж эхнэр чинь хариулсан бол за бараг үгүй дээ. Тиймээс илүү хичээх хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрийг нь “модон, хүйтэн, тавьж мэддэггүй хөлдүү” гэж бодох вий гэхээс 10 жил ханилсан нөхрөөсөө ч зовдог гээд бод.

Тиймээс эхнэр чинь 10 жил дур тавилт гэх гайхалтай зүйлийг мэдрэхгүй яваа юм биш биз дээ гэдэг дээр нөхөр Та ч бас бодох л хэрэгтэй.

“Нөхөр маань санаа нь зовчих байх, өөр халуухан хүүхэн хайх байх, би ёстой хөлдүү юмаа, яавал дур тавих вэ, ЯАВАЛ???” гээд л түмэн асуулт толгойд нь эргэлдэж буй. Нөхрүүд минь хичээж үз, эхнэрээ дур тавиулж болох бүхий л аргыг хэрэглээд үзээрэй. Ичих хэрэггүй. Гэхдээ бас нухаад зовоогоод байх хэрэггүй. Гол нь мэдрэмж.

-Фэйсбүүк дэх эмэгтэйчүүдийн элдэв группуудэд хамгийн их постлогдож, хамгийн их хэлэлцүүлэг өрнүүлдэг зүйлс юу гээч? Хадмын тал.

Гэхдээ постны эздийн ихэнх нь энэ талаараа нөхөртөө огт хэлэлгүйгээр, ижил зовлонтой эмэгтэй хүн байна уу гэж эрж хайж, тэднээс гарц хайдаг. Уг нь бол нөхөр Та гэр бүлийнхээ асуудлыг түмэнд дэлгүүлээд байлгүй дотроо л шийдчихмээр байгаа биз.

Гэвч эхнэрүүдийг зовоодог түмэн асуултын нэг болох “хадам ээж, аав, дүү, ах, эгч”-тэй холбоотой өөрөөр хэлбэл “танайхны” талаар чамтай ярьвал чамайг огт хүлээж авахгүй гэж боддог.

Яаж ч бодсон танайхны талаар бодит үнэнийг ярьсан ч чамд бол муулж байгаа мэт л хүрнэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс эхнэр болон танайхны хооронд харилцаа ямаршуу байгааг ажигла. Дүүтэйгээ насан туршдаа хамт амьдрахгүйгээс хойш амьдралаа холбосон заяаны ханиа бусдаас өмөөрч, хамгаалж сур. Тэгвэл эхнэрийн чинь хайр нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй.

За тэр ээж, дүү нартай бол дараа нь учраа ололцож болдог л хорвоо шүү дээ.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 428 санал өгсөн байна.

Дээшээ