Хүүхдийн суудал яагаад хэрэгтэй вэ


2016-02-20 09:00 GMT+8

Хүүхдээ машиндаа авч явахдаа зориулалтын суудал заавал хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь бага насны хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Судалгаанаас харахад тусгай суудал хэрэглэсэн үед хүүхдийн амь нас хохирох эрсдэл найм дахин буурдаг аж. 

Ойролцоогоор 40 км/цаг хурдтай яваа автомашинд хүүхдийн жин физикийн хуулиар 30 дахин ихэсдэг. Жишээ нь, таван кг жинтэй хүүхдийн биеийн жин машин осолдох, мөргөлдөх үед энгийн үед 150 кг жинтэй биетээр цохиж байгаатай адил хүчээр машины дотор салоны эд ангийг мөргөдөг байна. Хүүхдийн суудал хэрэглэх нь ямар их ач холбогдолтой нь үүнээс харагдана. Хэдий суудлын даруулга хэрэглэж болох ч 12 нас хүртэлх хүүхдийн бэхжээгүй яс ослоос үүдэх энэ их хүчийг даалгүй гэмтдэг байна. 

Зориулалтын суудлыг ихэвчлэн 3-4 сартайгаас нь хэрэглэж болно. Гэхдээ хүүхэд толгойгоо дааж байна уу, үгүй юү гэдгийг анхаарч нягтлах хэрэгтэй. Хэрэв толгойгоо даахгүй байвал заавал ор хэлбэрийн хэвтээ суудал хэрэглэх шаардлагатай.

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ