Захидал: Өсвөр насны хүүгээ гар хангалга хийж байхтай таараад...

GoGo.mn

2017-05-27 12:00 GMT+8

Захидал:

Манай хүү 12 настай. Нэг өдөр би өрөө лүү нь санаандгүй ортол гар хангалга хийж байхтай нь таарсан. Бантсандаа уурлаж, баахан загнаж байгаад л өнгөрсөн. Одоо би яах ёстой вэ. Энэ асуудал санааг минь их зовоож байна. Хүүхэд маань ийм багаасаа бэлгийн сонирхолтой болж, бэлгийн амьдралд эрт орох вий гэхээс санаа зовж байна. Аав нь салаад өөр хүнтэй суучихсан. Тэгэхээр би яаж энэ талаар ойлгуулах вэ?

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Г.Биндэрьяа зөвлөж байна:

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өсвөр насны хүүхэд ийм үйлдэл гаргах  нь тухайн насанд байж боломгүй үзэгдэл биш юм.  Үүнийг таны зүгээс болон хүүхэд өөрөө зогсоох боломжгүй. Хүүхэд  ийм үйлдэл гаргаж байгаа нь эрт бэлгийн харилцаанд орно гэсэн үг огт биш.

Тиймээс хүүхдэдээ бэлгийн бойжилтын талаар ойлгуулах арга хэмжээ  авах  хэрэгтэй.  Эрэгтэй хүүхэд ээжтэйгээ энэ асуудлын талаар ярилцах хүндрэлтэй тал байдаг. Өөрийнхөө үйлдлийг нуух, ярилцах үед бухимдаж уурлах, ичих, санаа зовох гэх мэт асуудлууд үүсдэг. Та хүүхдээс үүний талаар асууж шалгаах мөн уурлах шаардлагагүй. Харин хүүхэд хаанаас мэдээлэл авч суралцаад түүнийгээ хэрэгжүүлж байгааг олох  нь чухал юм. Үе тэнгийнхнээсээ буюу хүүхдүүд хоорондоо эерэг зөв мэдээлэл солилцож байгаа юу гэвэл бас асуудалтай. Эсвэл интернетээс гэх мэт мэдээллүүд цуглуулж аливаа зүйлийг таньж мэдэж түүнийгээ хэрэгжүүлж үзэх гэх мэт  буруу сөрөг мэдээллүүд авч байж болох юм. Хамгийн чухал нь та хүүхдээ тэр бүх мэдээ мэдээллийг яаж зөв, бурууг нь ялган хүлээж авах вэ, буруу зүйлийг хэрхэн хэрэгжүүлэхгүй байх вэ гэдэгт сургахад л оршино. Хэрэв та хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй байгаа бол  хүүхдийнхээ энэ асуудалтай холбоотой ном, сонин авч өгөх эсвэл мэргэжлийн өсвөр үеийн эмчтэй уулзуулаарай. 

САНАЛ БОЛГОХ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1239 санал өгсөн байна.

Дээшээ